Эдүгээгээс 760 жилийн тэртээд Гүег хаанаас Ромын Пап IV Иннокендэд илгээсэн захидлын эх бичигт дардасаа үлдээсэн Их Монгол Улсын далай хааны тамганы дүрс, Баруун талд нь Богд хаант Монгол Улсын төрийн тамганы дардас, хойно нь 1924 онд Улсын анхдугаар Их хурлаас баталсан БНМАУын Их хурлын, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөө үеийн Монгол төрийн тамганы дардасыг байрлуулсан байдаг юм. Сууж буй баран толгойтой тамга бүхий энэ хөшөөнд нүүдэлчин овгуудын тамгыг мөн дүрсэлсэн байдаг.
Хөшөөг 2006 оны 11-р сард Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээв. |