蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 425|回复: 1

越南国家主席访问蒙古

[复制链接]
发表于 2008-10-30 20:18:45 | 显示全部楼层 |阅读模式
2008.10.30--10.31





Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиеттэй Төрийн ордны “Б” танхимд хэлэлцээ хийж, Монгол-Вьетнамын хоёр ард түмний найрсаг уламжлалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэн идэвхжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын ажлыг шинэ шатанд гаргах болон бусад олон асуудлын хүрээнд хамтын ажиллагааны боломж нөхцлийг ашиглах, цаашдын зорилтоо тодорхойлох асуудлаар санал бодлоо нээлттэй солилцсон ажил хэрэгч яриа өрнүүлэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет найрсаг дотноор хүлээн авсанд талархаад өөрийн орны эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал, шинэчлэлтийн бодлогын 20 жилийн үр дүн, гадаад бодлогын чиг хандлага, хоёр талын харилцааны цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярив. Эрхэмсэг ноён Нгуен Минь Чиет Вьетнам орон 2020 он хүртэл аж үйлдвэржсэн, чинээлэг улс болохын төлөө тодорхой зорилт тавин, эдийн засаг, хөгжлийн бодлого хэрэгжүүлж улмаар ядуурлын төвшинг хүн амын 15 хувьд хүргэсэн, НҮБ, АСЕАН зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон, энэ оны эхний 9 сард 50 тэрбум америк долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан зэрэг тоо баримтыг онцлон мэдээллээ хийлээ.

Мөн БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет хүнд хэцүү дайны цаг үед вьетнамын ард түмэнд монголын төр, монголчууд халуун дотноор туслан дэмжиж байсныг хэзээ ч мартахгүй гээд сэтгэлийн бэлэг болгон 1000 тонн цагаан будаа, 300 мянган долларын үнэ бүхий түргэн тусламжийн тэргийг буцалтгүй тусламж болгон, 20 мянган тонн цагаан будааг өөрийн өртөгөөр нь, татваргүйгээр нийлүүлэх болсноо мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талын уламжлалт, найрамдалт харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд Монгол орны улс төр, эдийн засгийн эрс өөрчлөлтийн өнгөрсөн 18 жилийн ололт амжилт, хөгжил болон Үндэсний хөгжлийн цогц бодлогын үзэл баримтлал, арга зам, зорилтын талаар дэлгэрэнгүй ярилаа. Мөн Төрийн Тэргүүн хоёр улсын улс төрийн харилцааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай, өндөр дээд төвшний уулзалт айлчлал тогтмолжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа боломж нөхцөлтэйгээ харьцуулбал доогуур төвшинд байгаад анхааран, Засгийн газар хоорондын комиссын ажлыг тодорхой хөтөлбөр чиглэлийн дагуу эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн бүс нутгийн хүрээнд харилцаагаа идэвхжүүлэх, НҮБ-ын зөвлөл салбарын гишүүнчлэлд бие биеэ дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд усан болон төмөр замын харилцааг хөнгөвчлөх зорилгоор БНХАУ-тай хамтран гурван талт яриа хэлэлцээ хийх, ашигт малтмал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчдийг дэмжих, соёл боловсрол, орон нутаг, хот хоорондын харилцааг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлэв.

Мөн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх, оюутан солилцох, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах, Монгол Улсыг АПЕК-ийн гишүүн болоход дэмжих зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Эрхэмсэг ноён Нгуен Минь Чиет Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, БНСВУ-д айлчлахыг урьснаар хэлэлцээ өндөрлөв.

Хэлэлцээнд монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд С.Батболд, Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сүндэв, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Долгоржав, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Оргил нарын вьетнамын талаас Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Хью Хоанг, Үйлдвэр худалдааны сайд Вү Тхань Куен Хай, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уонг Хью Тхань, Ерөнхийлөгчийн ТГ-ын дэд дарга Занг Сөн, Гадаад хэргийн дэд сайд Нгуен Чи Зунг нарын албаны хүмүүс байлцлаа.

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
发表于 2008-10-30 20:45:07 | 显示全部楼层
最近外交很好啊!
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-16 02:27 , Processed in 0.012158 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表