蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 59|回复: 3

我是蒙古人 - by Ligden(察哈尔作家)

[复制链接]
发表于 2007-1-20 13:59:59 | 显示全部楼层 |阅读模式


试听 http://tsahimulaach.tsahimurtuu.mn/audio.pls
下载 http://tsahimulaach.tsahimurtuu.mn/mongolian_folk_tale.mp3
阅读-
Би монгол хvн. Энэ vг хэдий дєгємхєн (богино) боловч миний чихэнд хєгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нvдэнд шижир алтаас илvv гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илvv мэлчигнэм (мэлтэлзэм) санагддаг. Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг vзэж, адасган дээр єнхрєєд, эвэр угж vмхэж монгол гэрт боожсон би “-Би монгол хvн” гэдгийнхээ утгыг бодуутаа хvчтэй шажирган сэтгэлээр хєвчлєгддєгсєєн.

Монгол хvн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертєнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг vзэхдээ зэрэг хоймор суугаад оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чєдєр ємсгєж байгаа євгєд минь, тулганы зvvнтээ цомцойж суучихаад сvvгээ хєєрvvлж байгаа настай эмгэд минь, энэрэнгvй сайхан харцаа энхрий vрсийнхээ зулай дээр тусган хєхvvлж байгаа залуу эхчvvл, уурга чирсээр зvлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бєртєлзєх шиг болоод л байдаг. Єнгє єнгийн утсаар сvлжин нэхмэлдсэн эрээн хивс шиг єргєн уудам тал цайдам, єндєр єндєр хэрэм мэт сvндэрлэн боссон асгаг хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бvрхсэн их их говь балар, таана, шувд, мана, шvр, болор мэт тал дvvрэн бємбєлзсєн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн vvл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хєл нvцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхны хэрэг шиг тодхоон. Хєр цасан дундуур туулай тууж наадсан минь зурагт радионы vзэгдэл шиг илхээн. Энгэрээ холилцон барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр бvгдээрээ санааны минь тольд мєнхийн цовоо дvрээ vлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, vндсэн аяга, гэрийн сvvдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур, сэтгэл зvрхний минь єнгє ялгарам солонгорсон мєнхийн зургийг бvтээдэг. Надаар л хэлvvлдэг юм бол энэ зургийг ямар газрын vзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргvvн болох юм аа. Тєрсєн нутгаасаа тvмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь тємєр гинжээр аргамжсан мэт эргэдээд байдаг нь миний Монгол орон.

Хангинан цуурайтсан монгол хєгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангуй сэтгэл минь борооны дараах цэлэмсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгvй хєвєлзєєд л байдаг. Хvний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дvvтэйгээ анх ханьсахад ч тєрєл садан шиг л дотнохон байдгийм. Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бvхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бvрхэгрээрээ архиа нэрээд бvлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцасаа ємсєєд сvv саалиа идээд морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж
发表于 2007-1-20 16:13:26 | 显示全部楼层
下着呢
发表于 2007-1-20 18:41:54 | 显示全部楼层
不行 啊~下到76%的时候就卡那不动啦~
说什么原文件什么什么的找不到
正在搜索中……
发表于 2007-1-21 16:33:37 | 显示全部楼层
我转到察哈尔论坛了。谢谢~
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-17 03:14 , Processed in 0.010837 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表