与其悲叹自己的命运,不如相信自己的力量。

uheh gej hun amitan tordog um

uregdeh gej hot suurin bosdog um

shatah gej oi mod urgadag um

hatah gej gol moron ursdag um

_____________________________________________ Choinom

Choinomiin surgaaluudaas songooroi.

1,
БЯЦХАН СУРГААЛ нэг

Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа еерее толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мертее
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертенцед элбэг мертее
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!

енее vдэш голсон хоол
еглее босоход эрдэнэ болдог.
есехийн цагт хайхраагvй янаг
етлехийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай евел аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хедеед, хог дээр хэвтэх ч буй.

Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй,
Адууны сvvл ямаанд хэрэггvй,
Архины лонх шувуунд хэрэггvй,
Алтан бегж сармагчинд хэрэггvй.

Беегийн хэрэгсэл ламд гай,
Бехийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил четгерт дараа,
Буу саадаг чавганцад тевег.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн, балчир хvvхдийг ехеердевч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!

Ууланд байхдаа мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хеерхен ч
Уртын замд шене, морьтой загас таарвал ямар вэ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!

Хелийн оймсыг гарт емсгевел ямар вэ?
Хехеений дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хехний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ?
Херсний анжсаар дээл эсгэвзл яах вэ?

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан еерийн цагтай.

Yлгэрлэвээс, еглее галлах эхнэр
Yд енгерееж босвол хэрэг юун.
Yерхэж явсан нехер, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тедий.
Yймээний жил, тvмнийг аварсан зэвсэг
Yе нь енгерехед тvvхийн дурсгал тедий.

Учир иймээс, амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зvйн дотор яв!

Бусдыг хэлэхээсээ еерийг урьтаж шинж.
Буруу зевее, ухаант хvнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд!

2,
БЯЦХАН СУРГААЛ хоёр

Хvн болж терсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв!
Хvнээс хvчтэй амьтан энэ ертенцед vгvйн учир
Хvнээс чи айж, болгоомжилж яв!

Буруу биш, зев сэтгэлтэй явбал чинь
Бурхан бус, хvн, чамайг аварна.
Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь
Буг биш, хvн, чамайг ална!

Цэцэн ч бай, тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит херс юм.
Хэрвээ чи, еерт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол

Тэр хvний сэтгэлд чиний телее цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно!
Алив бvхэн, ганцхан едреер дуусдаггvй.
Аавын хvvтэй ганцхан уулзаад енгердеггvй.

Амьдралын олон давааны чухам ямар оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх!
Зурвасхан тохиолыг, vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно.

Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мер хvний сэтгэлд vлдээвэл
Он жилийн уртад тэр, чиний эсрэг
Ой хевч болтлоон ургасаар явна.

Ярвагар явахдаан хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн едрее тэр ойд орно.
Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана!

Херенге зеер, нэр алдар, албан тушаал
Хегшдийн буян, залуугийн тэнхээ, найз нехед
Аль нь ч гэсэн eнee байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр!

Дайсан нeхeр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас бол
vхэн vхтэл гагцхvv чиний нvvр мeн!
vvний учир, тэр хуудсанд инээмсэглэлээс eeр юу бvv бич!

3,
БЯЦХАН СУРГААЛ гурав

Булаг усны цутгалан сергеж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сеергее ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зев хоёрыг нэгэн дор шийдэхгvй.

Бузрын нvх уруу еерийгее еерее тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр тердеггvй.

Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав.

Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!

Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуупахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!

eерее тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
eреел чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла!
eвер тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
eр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!

Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш еглеe нь дотор засахаа бод!

Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шeне енгеревч ертенцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи

Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа егехдее чи
Ар талд нь бас еeрт vлдээхээн бод!
eерийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!

Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс тeрех ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
eерее цадах тусмаа елeн хvнийг еревд!

eлсех цагтаа харин цатгаланд бvv хонзогно!
eнгетэй хувцас емсеед тостоос холуур яв!
eерее тостой бол харин енгетеес бvv дeл!
Нэг идэх хоол бол хугас едрийн хань,

Нэг емсех хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!