本帖最后由 habur 于 2010-4-26 15:25 编辑
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дєрєвдvгээр сарын 20-ны єдєр “Мансvдэ”-гийн ордонд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чхvн-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний vеэр хоёр орны харилцааны єнєєгийн байдалд vнэлэлт дvгнэлт єгч, улс тєрийн яриа хэлцээг бvх тvвшинд vргэлжлvvлэх, харилцан ойлголцлыг бэхжvvлэх, мєн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, соёл, боловсрол, олон нийтийн солилцоог єргєжvvлэх зэрэг асуудлаар санал солилцов. Тvvнчлэн хэлэлцээний vеэр бvс нутгийн болон олон улсын тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Солонгосын хойгийн байдлыг тогтворжуулах чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал Солонгосын хойг, Зvvн хойд Азийн бvс нутгийн аюулгvй байдлын яриа хэлэлцээ дэх манай улсын оролцоог нэмэгдvvлэх талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргvvтэй тєлєєлєгчид мєн єдєр БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тхэ Бог-т бараалхаж, Гадаад худалдааны сайд Ли Рен Нам-тай уулзав.БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тхэ Бог-т бараалхах vеэрээ хоёр орны хууль тогтоох байгууллага, тvvний дотор найрамдлын бvлэг, байнгын хороодын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, энэ чиглэлээр хэрэгжvvлэх зарим тодорхой асуудлаар санал солилцов. Мєн БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тхэ Бог-т илгээсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгыг гардуулж, тvvнийг энэ онд манай улсад айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
БНАСАУ-д мах, махан бvтээгдэхvvн экспортлохоор боллоо
Мєн єдєр Гадаад худалдааны сайд Ли Рен Нам-тай уулзах vеэрээ хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг єргєжvvлэх, БНАСАУ-д манай улсаас мах, махан бvтээгдэхvvн экспортлох, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа, ажиллах хvчний асуудлаар санал солилцов. Мєн Пхеньянд Монголын бизнес, соёлын тєв байгуулах тухай санал тавьж, манай талын тєслийг гардуулан єгєв.
Ражин боомтыг ашиглахад манай талд тааламжтай нєхцєл олгоно
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 4 дvгээр сарын 20-ны єдєр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжvvлж байгаа гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтын хvрээнд БНАСАУ-ын Расєн тусгай хотод зочилж, Ражин боомт болон нефть боловсруулах vйлдвэрийн vйл ажиллагаатай танилцаж, тусгай хотын удирдлагатай уулзав. Тусгай хотын удирдлага Ражин боомтыг ашиглахад манай талд тааламжтай нєхцєл олгоход бэлэн гэдгээ илэрхийлж, Расєний худалдаа, эдийн засгийн чєлєєт бvсэд Монголын худалдаа, vйлчилгээ, аялал жуулчлалын тєв байгуулахыг хvссэнийг манай тал судлан vзэхээр болов. Гадаад харилцааны сайдыг Расєн тусгай хотод зочлоход дагалдан явсан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансvх Ражин боомтыг ашиглах хамтран ашиглах тухай Санамж бичигт гарын vсэг зурав.
Айлчлалынхаа хєтєлбєрийн тєгсгєлд сайд Г.Занданшатар БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргvvлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны агуулгаар єргєжvvлэх талаар санал солилцов. Тvvнчлэн хоёр тал бvс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд тvvний дэмжлэг дор 2007 онд манай улс БНАСАУ, Японы харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байсныг дурдаж, Монгол Улс 6 талт хэлэлцээ, тvvний ажлын хэсгvvдийн vйл ажиллагаанд ажиглагчаар оролцох зэргээр илvv идэвхтэй vvрэг гvйцэтгэх боломжтой болохыг тайлбарлаж, солонгосын талын дэмжлэгийг хvсэв.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айлчлалынхаа vеэр Монгол Улсын Засгийн газраас солонгосын асрамжийн газрын хvvхдvvдэд зориулж олгосон тусламжийн махны эхний ээлжийн 11 тонныг солонгосын талд хvлээлгэн єгєв. Солонгосын тал хэцvv vед тусламжийн гараа сунгасан монголын ард тvмэн, Засгийн газарт талархал илэрхийлэв. Г.Занданшатар сайдыг 40 гаруй бизнес эрхлэгчид дагалдан явж, БНАСАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг єргєжvvлэх, дэд бvтэц, зам тээвэр, хєдєє аж ахуй, барилгын салбарт хамтран ажиллах боломж нєхцєл, эрх зvйн талаар хоёр талын бизнес уулзалт хийж, санал солилцов.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын энэ удаагийн БНАСАУ-д хийсэн айлчлал БНАСАУ-тай тогтоосон найрсаг харилцааны уур амьсгалыг хадгалж, улс тєрийн яриа хэлэлцээг vргэлжлvvлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг єргєжvvлэх, улмаар манай улсын бvс нутаг, олон улсын тавцан дахь манай улсын нэр хvндийг дээшлvvлж, байр суурийг бэхжvvлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.
Olloo.mn
大概意思就是,蒙古援助朝鲜孤儿院11吨羊肉运抵平壤。达成蒙古羊肉出口协定,还有一些农业和基建合作,图们江港口合作等等。
看来蒙古羊肉找到了迄今为止最大市场,朝鲜人再也不用挨饿了,典型的双赢案例。 |