|
Улсын клиникийн тєв эмнэлгийн дэргэдэх эрхтэн шилжvvлэн суулгах багийн эмч нар єнгєрєгч хавар монголын анагаах ухааны тvvхэнд сурталчилгаа » тэмдэглэгдэн vлдэх мэс заслыг амжилттай хийсэн юм. Анх удаа амьгvй донороос бєєр шилжvvлэн суулгаснаар хоёр ч хvнд амьдрал хайрлажээ. Эрхтэн шилжvvлэн суулгах мэс заслыг гадаадын орнууд амьгvй донороос ихэвчлэн авч хийдэг бол манайд цусан тєрлийн холбоотой хvмvvсээсээ эрхтнийг нь авдаг. Манай улсад бєєр шилжvvлэн суулгуулсан 78 хvн байдаг юм байна. Тэдний 25 нь Монголдоо мэс засал хийлгэсэн аж. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хvн амын дунд зонхилон тохиолддог гол євчнvvдийн нэг нь бєєрний vрэвсэл. Мєн жилд 120-150 хvн бєєрний архаг дутагдал євчнєєр оношлуулдаг байна. Эл євчинтэй хvмvvсийн эцсийн найдлага нь бєєр шилжvvлэн суулгах эмчилгээ. Гэтэл донор олдохгvйн гачлан амь насыг нь авч оддог. Нэгдvгээр эмнэлгийн хиймэл бєєрний эмчилгээний тасагт 60-70 хvн ээлжлэн диализийн эмчилгээ хийлгэж байна. Єдєр бvрийг аппаратын хvчээр єнгєрєєж буй тэдгээр хvмvvс донор олдохгvйгээс ийн шаналж байгаа. Эмч нар нэгэнт эрхтэн суулгах мэс заслыг хийж чадах нь батлагдсан юм чинь хvн бvхэн донор байх ухамсрыг нийгэмд ойлгуулах цаг болж. Жишээ нь хоёр хvнд амьдрал бэлэглэсэн талийгаач бvсгvй автын ослоор нас барсан байдаг. Жилд олон зуун хvн золгvйгээр амиа алдаж байгаа. Тэдний ар гэрийнхэнд донор болох сайхан сэтгэлийн vvдийг тэр бvсгvй ойлгуулсан. Энэхэн биеэсээ бусдад єгнє єгдєг агуу буян билээ. Єдгєє манай эмч нар элэг шилжvvлэн суулгах мэс засал хийх боломжийг судалж байна. Харин донор л олон байгаасай. Эрvvл мэндийн салбарын доголдол, доройтол нийгмийн эмзэг сэдэв байсаар. Тvvнд хэзээ гэгээ гийж єєрчлєгдєхийг ард тvмэн цєхрєлтгvй хvлээсээр буйг салбарын сайдад нь шинэ оны мэндтэй хамт уламжилъя. Та бvхэн алдах эрхгvй хvмvvс шvv дээ. Дугаар 255 |