|
|
瑞士联邦议会主席访问蒙古
2008.10.17--10.20
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Швейцарийн Холбооны Улсын парламентын Ерөнхийлөгч Андре Буньон Төрийн хүндэтгэлийн өргөөнд бараалхлаа.
Уулзалт ярианы эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан болсон Эвианы “Дэлхийн бодлого” олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Швейцарын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар халуун дотноор санал бодлоо солилцсоноо дурдаад энэхүү уулзалт яриаг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна гэв. Мөн Монгол Улсад шилжилтийн үед тохиолдож байсан хүнд бэрхшээлийг даван туулахад Швейцарийн засгийн газрын дэмжлэг чухал хувь нэмэр үзүүлсэн гээд цаашид 2007-2012 онд Монголд туслах баримт бичиг батлагдсанд баяртай байна гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн удирдаж хуралдуулсан НҮБ-ийн тусгай чуулганы үеэр гаргасан Далайд гарцгүй орнуудын эдийн засаг, хөгжлийн тулгамдсан асуудлыг судлах олон улсын төвийг Улаанбаатар хотноо байгуулах саналыг дэмжих, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Зүүн хойд Азийн байгаль, цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи Дээд хэмжээний уулзалтад швейцарын холбогдох байгууллагуудыг оролцуулах зэрэг санал, байр сууриа илэрхийллээ.
Ноён Андре Буньон хүлээн авч уулзаж байгаад талархаад швейцарын парламентын тэргүүний анхны айлчлалыг өөрийн биеэр хийж байгаадаа билэгшээж байна гэв. Түүнчлэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллана гээд парламентынхаа зүгээс Монголд туслах бүхий л төсөл, хөтөлбөрийг дэмжихээ амлалаа.
Мөн уулзалт ярианы үеэр “сайн засаглал” хөтөлбөр, монголын түүх уламжлал, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг дээшлүүлэх талаар харилцан санал бодлоо солилцов.
[ 本帖最后由 tala88 于 2008-10-18 13:23 编辑 ] |
本帖子中包含更多资源
您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册
x
|