<P>Монголын гурван оюутан Хятадын шоронд зургаан сар хоригдож байна.Баасан, 4?р сарын 01
Тэднийг зохиомол хэрэг бvрдvvлэн баривчилжээ.
БНХАУ-ын Євєрмонголын єєртєє засах орны Хєх хотын тємєр замын машинистын сургуульд сурч байсан Монголын гурван оюутан Хятадын шоронд зургаан сар гаруй болж байгаа аж.
2004 оны аравдугаар сарын 19-нд зодолдсон хэрэгт буруутгагдан баривчлагдсан хvvхдийн ар гэрийнхэн тэднийг хаана хоригдож, байгаа ямар хэрэг хийсэн ялд унаад буй,хэзээ суллагдах талаар ямар ч мэдээлэлгvй шахам єдий хvрчээ. Арга барагдсан эцэх эхчvvд ГХЯ-нд хандсан байна. Оюутнуудын эцэг эхчvvдтэй ярилцлаа.
-Хvvхдvvдээ баригдлаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Энэ явдал єнгєрсєн оны 10-р сарын 19-нд болсон. Хvvхдvvдээс " Бид нар цагдаагийн газар" гэсэн vгтэй мессеж л авсан. Мессежээ ч гvйцэд бичээгvй байсан. Ийм хачин мессеж аваад байр , сургууль руу нь утасдахад Т, Б, Х гурвыг цагдаа нар бариад аваад явчихлаа гэсэн юм. Бид маргаашийнх нь онгоцоор очсон. Сургуулийн захиралтай уулзахад хvvхдvvдийн хоорондын маргаанаас болсон асуудал гэж тайлбарласан.
Хvvхдvvдийг баривчлахдаа цагдаагийнхан нэвширтэл нь зодсон байсан. Vvнийг нь тэндхийн багш нар, хамт сурдаг оюутнууд нь баталдаг юм.
-Хоригдсоноос нь хойш хvvхдvvдтэйгээ уулзсан уу?
-14 хонож байхад нь нэг л удаа хэдхэн минут уулзуулсан.
-Тvvнээс хойш ерєєсєє уулзаагvй гэж vv?
-Тиймээ. Дахиад нэг ч уулзуулаагvй. Тэгэхэд намар дулаахан, хvvхдvvд хєнгєн нимгэн хувцастай байсан. Анх биднийг намар уулзуулахад " Гурав хоногийн дараа суллана " гэж хэлсэн болохоор дулаан хувцас сольж ємсvvлээгvй юм. Євлийг тэр хувцастайгаа л єнгєрvvлсэн байх. Хувцас хунарыг нь сольё, уулзья гэхээр ердєє зєвшєєрдєггvй. Тэр vед уулзахад хvvхдvvдийн маань хувцас хунар нь урагдсан, ядарсан харагдаж байсан. Бvр нэгийнх нь хєл доголсон байсан. Гэтэл тvvнээс хойш хагас жил єнгєрчихєєд байна шvv дээ.
Шорон гэдэг ямар билээ. Ямар ч эрvvл хvн хагас жил байтугай хэдхэн хоноход л євдєнє шvv дээ. Хоол унд муутай, зодуулж, байнгын дарамттай байгаа хvvхдvvд одоо эрvvл мэндийн хувьд ямар болоод байгаа талаар бодохоос хэцvv байна.
-Хоригдож байгаа нєхцєлийнхєє талаар хvvхдvvд юм ярьсан уу?
-Хоол унд муутай єглєє оройд мантуу иддэг гэсэн. Хэргээ хvлээ, гарын vсгээ зур гэж дарамтлан бvр хийгээгvй хэрэг хvлээлгэх гэж зодсон байсан.
-Ямар юман дээр гарын vсэг зуруулах гэж шахаад байдаг юм бол?
-Олон дахин танхайрсан бусдыг хэл амаар доромжилсон гэсэн утгатай юман дээр гарын vсгээ зур гэж шахдаг гэсэн.
-Тэд єєрсдийг нь буруутгаж байгаа хэргийн талаар юу гэж ярьсан юм бэ?
-Бид тийм юм хийгээгvй, харин ч монгол оюутнууд зодуулж хохирсон гэсэн. Биднийг очиход зодуулаад нvvр нь хавдчихсан оюутан ч байсан юм.
-Хvvхдvvдээ буруугvй гэдэгт та нар итгэлтэй байна уу?
-Биднийг очиход тэнд сурдаг монгол оюутнууд " Энэ хvvхдvvд буруугvй, тэднийг суллахгvй бол хичээлдээ суухгvй" лгээд хичээл хаялт зарлачихсан байсан. 14 хоног нэг ч монгол оюутан хичээлдээ яваагvй юм билээ. Эндээс Тємєр замын удирдах газраас очсон тєлєєлєгч, " Та нар ингэж болохгvй, энэ хэргийн vнэн мєнийг удахгvй олно" гэж тайлбарлаж ярьж байх хичээлд нь оруулсан. Хорин хэдэн хvvхэд тэгж vгсэн хуйвалдах боломжгvй гэдэг нь тодорхой.
Ер нь тэгээд тэд ямар нэгэн хэмжээгээр буруутай байж болно. Гэтэл зургаан сар хоригдоод хангалттай шийтгvvлчихээд байна.
-Хохирогч нь нэхэмжлэгч нь ямар хvмvvс байгаа юм бэ?
-Хятад оюутныг зодсон л гэж байгаа юм. Гэтэл яг цаана нь тэр гэсэн тодорхой хохирогч байхгvй байгаа. Тэр ч бvv хэл тэнд сурч байгаа монгол оюутнуудаас багш нар нь " Энд сурч байгаа хятад оюутнуудаас хэнийг нь ч хамаагvй нэгийг нь тэр гурав зодсон гээд заагаад єгєєч" гэж гуйсан байдаг.
Мєн Хєх хотод байгаа консулд " Хvvхдvvдийн ємнєєс хэргийг нь хvлээгээд гарын vсэг зурчих, Тэгвэл бид тэднийг суллая" гэсэн шаардлага тавьсан гэсэн. Энэ бvхнээс бид хvvхдvvдийг маань удаан хугацаагаар хорьж, залхааж байгаад ямар нэгэн хилс хэргийг хvлээлгэх вий гэж vнэхээр санаа зовж, бас айж байна.
-Хилс хэрэг хvлээлгэж магадгvй гэдэг талаараа тодруулна уу?
-Монгол хvvхдvvдийг хариуцсан євєрмонгол багш Сэргэлэн Чингисийн талаар " Манай Чингис танай Хятадыг эзэлж байсан" гэсэн агуулгатай юмыг хvvхдvvд ярьсан гэж мэдvvлэг бичиж цагдаагийнхан єгсєн байдаг гэсэн. Тэр Сэргэлэн гэдэг багш л зохиомол хэрэг vvсгэж цагдаад єгсєн гэж сургуулийн багш, оюутнууд нь хэлдэг юм.
Vнэхээр тэгж ярьсан юм уу, ярьсан бол хэн хэлсэн гэдэг нь тодорхой юм байхгvй. Хvний тэсвэр хязгаартай. Зодуур, дарамтаас болоод хийгээгvй хэргийг хvлээхэд хvрч болно. Нєгєє талаар хагас жил хорьчихоод та нар ямар ч хэрэг хийгээгvй юм байна гээд суллаад явуулчихаж чадахгvй заавал нэг юм хvлээлгэх гэж улам ихээр зодож дарамталж байгаа болов уу гэж бид айж байгаа.
-Монгол оюутнуудыг баривчлах нь гэдийг тухайн vед Монголын консулын газар мэдсэн vv?
-Хамт сурч байсан оюутнуудынх нь ярьснаар бол, монголчуудыг баривчлах нь гэдгийг мэдсэн хvvхдvvд Консулын газарт хандсан юм билээ. Гэтэл Консулынхан " Та нар гадаадын иргэн учраас бидний зєвшєєрєлгvйгээр баривчлахгvй. Баривчлах бол бидэнд заавал мэдэгдэнэ. Та нар санаа зоволтгvй" гээд буцаачихсан байсан. Тэгээд консулын газраас эргээд ирэхэд нь л баривчилсан гэсэн. Хятадууд нь дипломат ёс, хуулиа зєрчсєн юм уу, эсвэл консул нь ажлаа мэдэхгvй байсан юм уу бvv мэд.
-Консулын газрынхан ч хvvхдvvдтэй уулзаж чадаагvй гэсэн vг vv?
-Уг нь Монгол Улсын иргэд нь хоригдчихоод байхаар консул хvн бvрэн эрхийнхээ хvрээнд тэдний эрх ашгийг хамгаалах талаар ажиллах ёстой л гэж бид ойлгож байгаа. Тэд наймаа хийж явсан, эсвэл хуульбусаар сууж байсан хvмvvс биш шvv дээ.
Ерєнхий консул Чулуунбаатар " ярьж байна, хєєцєлдєж байна" гэснээс тодорхой юм ярьдаггvй. Дэд консул нь энэ талаар хєєцєлдєж, бид байнга холбоотой байгаа. Энэ асуудлыг биечлэн хєєцєлдєж байгаа дэд консулын хэлснээр бол " Прокурор нь хэрэгсэхгvй болгочихсон. Гэтэл цагдаа нь хэрэг гээд буцаагаад байна" гэсэн.
-ГХЯ-нд єргєдєл гаргасан гэсэн. Ямар хариу єгсєн бэ?
-Хvvхдvvдийг хоригдоод сар орчим болсоны дараа бид ГХЯ-нд єргєдєл єгсєн. Vvнийхээ хариуг авах гэж бид саяхан дахин єргєдєл гаргасан. Бидний єргєдєл хvсэлтийг хvлээж авсан. Хятадын ЭСЯ-нд нот илгээсэн байна билээ. Хєх хотод байгаа консулын газар руу холбоо барьсан гэсэн.
ГХЯ-ны Консулын газрын ажилтны хэлснээр бол, ямар бичиг дээр гарын vсэг зуруулах гээд байгааг тодруулах vvргийг Хєх хот дахь Консулын газарт єгсєн байна. Тэр бичгийг нь судалж vзээд оюутнуудаа суллаж авах арга хэмжээ авна гэсэн.
-Тємєр замаас хvн очсон гэхээр тэдний шугамаар сургуульд явсан гэсэн vг vv?
-Тємєр замын сургуульд сурдаг юм. Ерєнхий гэрээлэгч нь Тємєр замын хэрэг эрхлэх газар юм. Тємєр замын Хэрэг эрхлэх газраас бас єєрийнхєє шугамаар хєєцєлдєж байгаа.
-Хэддvгээр курсэд сурч байсан хvvхдvvд вэ. Хэл сайн мэдэх vv?
-Хоёр нь гуравдугаар курсэд, нэг нь очоод хэдхэн сар болж байсан хvvхэд. Бараг хэл мэдэхгvй. Хэл мэдэхгvй шахам хvvхдээс яаж мэдvvлэг авч юу гэж хэлvvлж байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгvй.
-Суллагдаж гарч ирээд vргэлжлvvлэн сурах уу?
-Vгvй. Сургуулийн захиргаа нь биднийг эхэлж очиход л " танай хvvхдvvдийг цааш нь сургах боломж байхгvй. Гурав хоногийн дараа суллахад шууд аваад яваарай" гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. Бид ч тvvнийг нь зєвшєєрсєн.Сургууль нь зєвшєєрсєн байлаа бид тэнд хvvхдvvдээ сургахгvй.
-Яагаад?
-Энэ хэрэг тэр сургуулийн хашаан дотор болсон. Манай хvvхдvvд тэр сургуульд албан ёсны гэрээ байгуулаад сурч байсан. Сургууль дээр болсон асуудлынхаа тєлєє уг нь тэд ямар нэгэн vvрэг, хариуцлага хvлээж оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл ийм зvйл хийгээгvй. Бvр оюутнуудаа хашраах гэж иймэрхvv зохиомол хэрэг vvсгэсэн гэх яриа ч байдаг юм билээ. Хятад сургууль гэдэг дэглэм журам сайтай байдаг гэж бид боддог байсан. Гэтэл яг хэрэг дээрээ Хєх хотын машинистын сургууль тийм байж чадахгvй.
Анх очиход сургуулийн захиргаа бидэнд хvvхдvvдийг чинь " Гурав хоногийн дараа суллана" гэсэн. Дараа нь " Цагаан сарын ємнє суллагдана, хvvхдvvдээ аваарай" гэсэн. Гэтэл юу болж байгаа нь ч мэдэгдэхгvй єдийг хvрлээ.
Эцэг эхчvvд ингэж ярьж байна. Тэд Гадаад хэргийн яамныхны хэлсэн " удахгvй шийдвэрлэж єгнє" гэсэн vгэнд ихээхэн найдлага тавьж байгаа аж.
Мєн энэ хэрэг удааширвал цаашид хаашаа, хэнд хандах вэ гэдгээ мэдэхгvй байгаагаа ч хэлж байсан.
Гадаад хэргийн яамны консулын газраас Монголд суугаа Хятадын Элчин сайдын яаманд албан ёсоор хандаж нот бичиг илгээсний хариу нь єчигдєр ирээгvй байлаа. </P><P>没翻译过来,不过相信论坛里有不少西利尔蒙文的网友们,一个月前在蒙古国论坛上看到了这个新闻,为了证实专门也问过一些在呼和浩特留学的蒙古国人,说是这三位老兄到现在还没出来。</P> |