http://www.youtube.com/v/3fXoFShmFIk
Үзэсгэлэнт сайхан миний нутаг аа
Өнгийн цэцэг солонгорно
Уран болжмор жиргэн донгодоод
Усан болор гол туналзана
Алтай талдаа адуу давхилдаад
Асгасан сувд шиг хоньд бэлчинэ
дх: Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талд хангинан цуурайтна
Ус бэлчээр тэнцсэн нутгаа
Үнэн сэтгэлээсээ би хайрлана
Цэлгэр тал нь саруулхан тэнийгээд
Чандган цагаан гэр харагдана
Хөдөө нутгаа цогцлон байгуулаад
хөгжилтэй сайхан орон болгоно оо
дх: Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талд хангинан цуурайтна |