蒙古青年论坛

 找回密码
 注册
搜索
查看: 105|回复: 2

蒙古国抗灾新闻

[复制链接]
发表于 2010-2-2 19:19:33 | 显示全部楼层 |阅读模式
本帖最后由 打死也不怕 于 2010-2-3 23:12 编辑

UB社会各界为受灾牧民捐赠各类急需物资。(转自TV5)
2010-02-01 22:08:43
由150辆卡车组成的救灾车队一家私营企业捐赠的饲草料
МАЛЧДАД ТУСЛАХ АЯН
Урин дулаан цаг ирэх яагаа ч үгүй байна. Дахиад 2-3 сарыг хүндхэн нөхцөлд малчид маань туулна. Өөрөөр хэлбэл цаг зуурын хүндрэл бэрхшээл зудын гамшиг дуусах хараахан болоогүй байна. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цас мөсөн бүрхүүл тогтож өвөлжилт хүндрээд байгаа юм. Үлдсэн хүнд саруудыг даван туулахад Монгол Улсын засгийн газар болон улсын онцгой комиссын шийдвэрээр, иргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж зэрэг нийтдээ тэрбум гаруй төгрөгийн тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Малчдад нэн шаардлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүн болон түлээ түлш, дулаан хувцас, малд өгөх өвс тэжээл, лаа шүдэнзнээс авахуулаад шаардлагатай байгаа бүхий л эд материал энэ цуваанд багтаж байна. Малчин түмэндээ туслацгаая уриатайгаар 150 гаруй автомашин өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөгөвь, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймагт тусламж хүрэх юм.
Жирийн иргэнээс авахуулаад олон байгууллага тусламжийн гараа малчин түмэндээ сунгаж байгаа. Жишээ татахад Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан аянаар 1000 гаруй малын нэмнээ, 870 хос бээлий, 50 шахам хайрцаг дулаан хувцас, төрөл бүрийн ноолууран бүтээгдэхүүн гээд 50 гаруй сая төгрөгний эд материал цуглажээ. Тусламжийн эд материалыг хүргэж өгөхөд хамгийн гол ажлыг нугалах хүмүүс бол жолоочид юм. Олон жилийн туршлагатай, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг тээвэрчдийг малчин түмэндээ туслацгаая цуваанд нэгтгэжээ.
Хөдөөгийн игэдэд туслахад нутгийн зөвлөлийнхөн зохион байгуулалтын ажлыг ерөнхийд нь хариуцаж байна. Зөвхөн Өмнөговь аймаг гэхэд нутгийн пүүс компанитай хамтран тусламжийн бараа материалыг цуглуулж малчин түмэндээ туслацгаая цуваанд нэгтгэжээ. Нийтдээ, 80 гаруй сая төгрөгний эд материал эхний ээлжинд Өмнөговь аймгийг зорьж байна. Энэ мэтчилэн нутгийн зөвлөлийнхний туслалцаа дэмжлэг их байгаа юм.
Улсын хэмжээнд 7 аймгийн 37 сум гамшгийн байдалд хүрээд байгаа бол 6 аймгийн 28 сум зудтай, 14 аймгийн 73 суманд өвөлжилт хүндрээд байгаа юм. Ойрын 10 жилд нүүрлээгүй гамшгийг даван туулахад хөрш зэргэлдээх улс орон ч туслалцаа дэмжлэгээ хүргүүлж эхэлсэн. Өнөөдөр хөдөлсөн тусламжийн цуваа очих газраа бүрэн хүрэхэд хамгийн цаад тал нь 2-3 хоног болно. Хэрвээ замд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй бол тэрнээс ч хурдан хугацаанд хүнд байдалд ороод байгаа айл өрхүүдэд тусламж хүрнэ гэсэн үг юм.
发表于 2010-2-3 07:14:49 | 显示全部楼层
各国对蒙古救灾的情况怎样啊?
 楼主| 发表于 2010-2-3 07:43:48 | 显示全部楼层
2# 八骏


你这两天不停地在絮叨这句话,有完没完了?有什么话你们从来就不会直说啊?不就是想提醒大家中国送了方便面的事吗,谢谢你们了 ,行了吧 ?
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-8-30 06:39

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表