|
|
2008.9.24
蒙古总理巴雅尔出席联大发表演讲
Ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чэйнитэй уулзлаа
АНУ-ын Конгрест аливаа асуудлаар Монголын талд санал хэлэх 15 гишүүн бий. Монголыг дэмжигч бүлгийн гишүүд өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзжээ
澳大利亚总理
尼泊尔总理
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 23-ны өдөр эхэллээ. Дэлхийн 83 орны Төрийн тэргүүн, 42 орны Засгийн Тэргүүн хүрэлцэн ирсэн тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы нээлтэд үг хэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Өдгөө хүн төрөлхтөн хил хязгаарыг үл мэдэх, улс орнуудыг бүхэлд нь хамарсан шинэ бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Энэ бол санхүүгийн, эрчим хүчний болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол, хямрал юм. Түүнчлэн шинээр дэгдэж буй дайн, хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт шийдвэрлэх асуудал болж байна” гэж тэмдэглэн хэлэв. Тэрбээр “Та бид асар том өөрчлөлтийн босгон дээр ирээд байна” гэж онцолсон нь дэлхийн улс орнуудын удирдагчдын анхаарлыг татлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1945 онд байгуулагдсан НҮБ-ын хэлэлцэн зөвшилцөх, шийдвэр гаргах төлөөллийн хамгийн гол байгууллага нь юм. НҮБ дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд Ассамблейн чуулган олон улсын хэмжээний тулгамдсан бүхий л асуудлыг хамтран хэлэлцдэг онцгой арга хэмжээ байдаг билээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр чуулганд оролцох үеэрээ гадаад улс орон, олон улсын байгууллагуудын төр, засгийн тэргүүн нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож байна.
Ерөнхий сайд эхний өдөр Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал Прачанда, Австралийн Ерөнхий сайд Кевин Радд, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал К.Мацура, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч К.Дервиш нартай уулзлаа.
Балба, Монгол хоёр орон эрт дээр үеэс соёл, шашны түүхэн харилцаатай байсан, мал аж ахуй эрхэлдэг, хөгжиж буй, далайд гарцгүй орнууд. Бидний түүх, өдгөөгийн ижил төстэй байдал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг нээж өгч байна. Үүний тулд төр, засгийн өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг тогтмолжуулж, үүний үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд С.Баяр Балбын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ илэрхийлэв.
Балба улс вант засаглалаа энэ онд халж, ардчиллыг төлөвшүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх шинэ замд ороод байгаа бөгөөд ноён Пушпа Прачанда тус улсын анхны Ерөнхий сайд юм. Тэрбээр “Монгол Улстай харилцахыг бид ихээхэн сонирхдог. Балба улс хонины ноос боловсруулах, хивсний үйлдвэрлэлээр чамгүй туршлага хуримтлуулсан. Монгол ямааны ноолуур, тэмээний ноос дэлхийд үнэлэгддэг чанар чансаатай. Энэ мэтээр бидэнд хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна” гэж тэмдэглэлээ.
Австралийн Ерөнхий сайд Кевин Радд “Харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж нөөц бидэнд бий. Манай их, дээд сургуулиудад танай цөөнгүй оюутан суралцаж байна. Оюутны тоог нэмэгдүүлэх талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь зүйтэй гэж бодож байна” гэлээ.
Тус улсад уул уурхайн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Ерөнхий сайд С.Баярын саналыг тэрбээр дэмжээд Монгол Улс тус улсад Элчин сайдын яамаа нээж байгаа нь харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхий сайд С.Баяр зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалаар баялаг, уул уурхайн олборлох, боловсруулах салбарын ихээхэн туршлагатай Австралитай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн ирэх жил Австрали улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Байнгын бус гишүүний сонгуульд дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн жилүүдийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч байгааг Ерөнхий сайд С.Баяр, ноён К.Дервиш нар тэмдэглээд дэлхийн улс орнууд, НҮБ-ын системийн байгууллагуудын уул уурхайн салбарын туршлагыг хуваалцах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо.
Гаднын уул уурхайн томоохон компаниудын туршлага, тусламж дэмжлэгийг монголчуудтай хуваалцах, ялангуяа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах аргачлалын талаар тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ ноён К.Дервиш илэрхийлэв.
Ерөнхий сайд С.Баяр ирэх жил Улаанбаатарт болох цаг уурын өөрчлөлтийн талаарх Зүүн Азийн орнуудын уулзалтад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, тус уулзалтад биечлэн оролцохыг урьсныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч талархан хүлээж авлаа.
Засгийн газрын тэргүүн С.Баяр энэ өдөр ЮНЕСКО-гоос зохион байгуулсан арга хэмжээнд оролцохдоо Монгол Улс, ЮНЕСКО-гийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Монгол Улсаас НҮБ-ын хүрээнд санаачилсан “Бичигтэн болох 10 жилийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар товч үг хэлэв.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Ирак Улсын Ерөнхийлөгч нар хамтран Ирак дахь олон үндэстний зэвсэгт хүчин, НАТО-гийн сургалтын багт дэмжлэг үзүүлж буй орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцлоо.
[ 本帖最后由 tala88 于 2008-9-29 21:58 编辑 ] |
本帖子中包含更多资源
您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册
x
|