|
|
2008.09.22
Монгол Улс-Европын Холбооны Хамтарсан хорооны XI хуралдаан 2008 оны 9 дүгээр сарын 22-ны 15.00 цагаас Гадаад хэргийн яаманд боллоо. Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-ЕХ-ны Хамтарсан хорооны монголын хэсгийн дарга М.Энхболд, Европын Комиссын Гадаад Харилцааны Ерөнхий газрын Монголтой харилцаа эрхэлсэн хэлтсийн дарга ноён Ф.Жессен нар хуралдааныг нээн үг хэлэв.

Хуралдааны үеэр Худалдаа, Хөрөнгө оруулалт, Аялал жуулчлалын Дэд хорооны хуралдааны дүнгийн талаар товч танилцуулж, Монгол Улс болон Европын Холбооны улс төр, нийгэм эдийн засгийн байдал, гадаад бодлогын талаар харилцан товч мэдээлэл солилцон, бүс нутгийн байгууллагууд болох Ази-Европын уулзалт, АСЕАН-ы бүсийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дах Монгол Улсын оролцоо болон Үндэсний Хөгжлийн Цогц бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мөн 2007-2010 оны Хөгжлийн Хамтын Ажиллагааны Баримжаалсан Хөтөлбөрийн хэрэгжилт, 2007-2013 онд мөрдөх Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаар ЕК-ын зүгээс мэдээлэл хийв.
Хамтарсан Хорооны хуралдааны Европын Комиссын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийг татвараас чөлөөлөх хэлэлцээр, Европын Комиссын Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газрын бүртгэлийн асуудал болон, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулагдах Түншлэл Хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар тус тус санал солилцож, бусад төслүүд болон хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар ярилцсанаас гадна, манай тал Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий “GSP+” системд хамрагдах хугацаагаа сунгуулах хүсэлтээ албан ёсоор тавив.
Хамтарсан хорооны хуралдааны үеэр Европын холбооны ТРОЙКА-гийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй хоёр дах удаагийн айлчлал тохиов. ЕХ-ны ТРОЙКА нь Европын Холбоог одоогоор даргалж буй гишүүн орон, дараагийн даргалах гишүүн орон болон Европын Комиссоос бүрддэг бөгөөд энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын Холбоог одоогоор даргалж буй Франц Улсын Элчин сайд Патрик Крисман тэргүүтэй, 2009 оны эхний хагаст Европын Холбоог даргалах Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Вацлав Йилек, ЕК-ын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголтой харилцаа эрхэлсэн тасгийн дарга ноён Франц Жессэн нар орсон байна.
[ 本帖最后由 tala88 于 2008-9-25 14:30 编辑 ] |
|