蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 322|回复: 1

谁翻译下

[复制链接]
发表于 2008-9-19 14:34:26 | 显示全部楼层 |阅读模式
ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ
МонголУлсын Ерөнхий сайд С.Баяр гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууддаахандан энэхүү захидлыг илгээж байгаа бөгөөд, Засгийн Газрын хэвлэлмэдээллийн албанаас ирүүлсэн эхийг бүрэн эхээр нь нийтлэж байна.



   Хээрийнгалуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам сударнэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.


Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөжяваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол оронхаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэрөдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайнодоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адилсанан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.


Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийнэрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасанхүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийгзорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөгдээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангааргараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээджилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж,нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүрхэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид.

    Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэлэгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээитгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгааманай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээхувидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг.

Харийннутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харжнээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд ньалбан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монголхүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүнийнутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан ихголомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг тольбичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуйойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харьхүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөхгайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болонүлдэх учиртай.

“Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ахэгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгтзориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахадхэний ч нүдэнд нулимс хурна аа.

Та нар маань хүний газар хөлөөолж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийгтэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна.Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуузуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа.

ЭзэнЧингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыгнийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийнтехнологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоотухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэжбайна.

Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлжявна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан болөдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чангаатгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэлбагагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлахбиш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүнтөрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой.

Хүнтөрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын ихэнх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийнхоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа.Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулахих үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна.Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараатэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэрчинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.

Хэдхэн хоногийнөмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баярхөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтайирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн ихбахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар,цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэнта нараасаа ялгаагүй л байв даа.

Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ.

Олимпхэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь,золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундааөөдөө байгааг цөмөөрөө харж урамшлаа.

Та бидний эх орон МонголУлс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаарнь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалынаугаа их нөөц баялаг, Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарынзамын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэйгадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богинохугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыгнээж байна.

Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна.

Энэалтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыгэш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бидзөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөндэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэннягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэнсонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэнийучир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ардтүмэн.

Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийндээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөдтүшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийннутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун.Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чинсэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна.

Өнөөдөр Монголыниргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-дхэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээргардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноосөдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман,Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаасдээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгааолз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нармаань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ.

Хүнийнутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиуүнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэндцэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бидойлгодог.

Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоочангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоордутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг”хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.

Танар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад“арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чиньбид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залахёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана.Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээнээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахынгачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньсхатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж,жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрхбүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монголнутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг ньуувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчиндболж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ.

Гадаад орнуудадсурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монголтөрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрынүйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийнхийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьдэрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх,эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийсайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө биажиллах болно.

Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэхсайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэйавч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна.Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв.Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нарбайгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найманзууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас,мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоодэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.

Аавын бийд хүн таньсан,агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна.Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраастэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассанөөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаабидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсаншинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутахгээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй.

Та нарсуугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөрэргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдогболчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүйхаачнам билээ.

Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголынминь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыгилгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийндиплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллажамьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгальорчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыгжигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаабидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөххэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэхжишээ болох нь байна.

Нарны эрт, насны залууд газар үзэж нүдтайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал.ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон ЗүүнЕвропын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийнтусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ”болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралынхэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэннь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэнбилээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна.

Ази хэлбэрийнхөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англисаксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотрооснь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, альэсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэнтунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эхорон чинь хүсэн хүлээж байна.

Та нар ар гэр, ах дүүсийнхээ амьзуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан,харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийнгазар үзэж байна.

Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүнийгазар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишигбуяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэтдураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаанабайгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэлүнэхээр хэрэгтэй байна.

Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон,ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахынаргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэхалдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийхарга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаахүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны


    press.office@prime.pmis.gov.mnЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  ,

  эсвэл

    info@open-government.mnЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.   хаягаар ирүүлнэ үү?


Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр   Улаанбаатар хот







http://yamoh.blogspot.com/2008/09/blog-post.html
发表于 2008-9-19 15:56:55 | 显示全部楼层
转载:http://www.mongolger.net/ug/show.asp?id=5451

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-16 01:03 , Processed in 0.014380 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表