|
|
Монголын “Golden songs” тодорлоо
Oops! (2007.01.26) Соёл урлаг
Монголд эстрадын урлаг үүсч хөгжсний 35 жилийн ойн баярын хүрээнд Paradise music production ?ээс санаачлан Монголын Пентатоник академитэй хамтран зохион байгуулсан Mongolian golden songs ёслолын арга хэмжээ өчигдөр УБ паласт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тэд анх эстрадын урлаг үүссэнээс өнөөг хүртэл бүтээгдсэн хамтлаг дуучдын уран бүтээлээс ард түмний сэтгэлд хоногшсон 21 шилдэг уран бүтээлийг тодруулсан байна. Шилдэг бүтээлүүдийг тодруулахдаа үзэгч,сонсогчидын саналыг утсаар, интернет хаягаар хүлээн авч, экспертүүдийн өндөр шүүлтийг шалгуур болгон авсан байна.
Гранпри шагналыг Төмөр агсаны “Аяны шувууд” Соёл-Эрдэнэ хамтлагийн “Сэтгэлийн жигүүр”, Никитон хамтлагийн “Хос хунгийн дууль”, Чингис хаан хамтлагийн “Төрсөн өдрийн дуу” тус тус шалгарсан байна. Мөн шилдэг дуунуудын тоонд:
• Х.Төмөрбаатар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”
• Өргөө хамтлаг “Алтанзул”
• Айзам хамтлаг “Дурсамж”
• Харанга хамтлаг “Санана даа”
• Камертон “18 нас”
• Инээмсэглэл “Зүрхний үг”
• Нандинцэцэг “Хунгийн дуу”
• Номин талст “Дурлаж бичсэн шүлэг”
• Нандинцэцэг “Анхны хайрын дуу”
• Хонх “Алтан хавчаар”
• Т.Ариунаа “Чи минь”
• Титэм “Үзэсгэлэнт од”
• Инээмсэглэл “Улаанбаатрын үдэш”
• Соёл ?Эрдэнэ “Хүлээлт”
• П.Энхманлай “Учралын хорвоо”
• Б.Сарантуяа “Хайрын бурхан”
• Чингис хаан хамтлаг “Харийн нутаг”
• Хөх тэнгэр “Охин”
• Харанга хамтлаг “Аялгуу”
• Соёл- Эрдэнэ “18 нас”
• Инээмсэглэл “Хослон дуулья” |
|