蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

12
返回列表 发新帖
楼主: chogjil_2

Монгол дууны шүлгүүд

[复制链接]
 楼主| 发表于 2006-11-10 12:49:09 | 显示全部楼层
Сартай шөнийн дуу
                                                             Камертон



Нарны хооронд саран байрлаад
Нарлаг хорвоод гэрлэх хувьтай
Настны хооронд дурлаж хайрладаг
Амраг сэтгэл ханийн зоолтой

Одод тохиосон намуун тэнгэрт
Онгон саран үүрд онцгой
Орчлонд заясан энэхэн насанд
Миний амраг үүрд онцгой

Яргуй дэлхийг сүү шиг гийгүүлдэг
Ялгуун саранд би дуртай
Ярих нь хүртэл дуу шиг дуулддаг
Янаг чамдаа би хайртай

Одод тохиосон намуун тэнгэрт
Онгон саран үүрд онцгой
Орчлонд заясан энэхэн насанд p
Миний амраг үүрд онцгой
 楼主| 发表于 2006-11-10 13:01:35 | 显示全部楼层
Зөөлөн зөөлөн замбуулин
                                                                                    Жавхлан



Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдаг аа
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдлэсэн буурал талын
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Бүжин туулай хярсан бутыг
Хархад нэг л нөмөртөй байдаг аа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
 楼主| 发表于 2006-11-10 13:05:36 | 显示全部楼层
Цэцгэнд төөрсөн эрвээхэй
                                                                             Чулуунбаатар



Эмнэг залуу насанд минэ
Эгшиг болон учирчихаад
Эмзэг ариун сэтгэлийг минэ
Эрхлүүлж нялруулж уяруулчихаад

Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг
Чи минэ хаашаа одов доо

Тэр л намрыг эрэн дурсахад
Тэргэл сар шиг дурсамж гийгээд
Тэнгэрийн од шиг гэрэл тагшин
Түүдгийн оч шиг бодол ээгээд

Зэргэлээнд төөрсөн янзага шиг
Чи минэ юундаа цахилав даа

Мартъяа гээд бодов чиг
Марал зүүдэнд тормолзоно
Манант хагацалд даслаа чиг
Мичид хүсэл эрмэлзэнэ

Зовлонд төөрсөн жаргал шиг
Чи минэ яагаад хулжив даа
发表于 2006-11-10 17:25:30 | 显示全部楼层
原帖由 chogjil 于 2006-11-9 16:22 发表


Uuchilaarai minii duu,ah ni cham shig tiim gun hemjeenii uls toriin hir hemjee baihgui,tegeed bas hotsrongoi hun,deeshilj charmaihiig boddoggui l shuu.Minii duu ahiigaa neg orshoon hairlaachi,d ...


;P;P

pis pas duutai yum aa
 楼主| 发表于 2006-11-13 13:42:26 | 显示全部楼层
setgeliin jiguur


nartai boroonii dusal shig
nud gyalbam hurtshan ongotei
naigaj baigaa oi shig
namuun zoolon ayastai

olnii dund javhaatai
ontsgoi negen ayastai
chinii mini hair
setgeliin mini jiguuree

namuuhan ulaan tsetseg shig
nudend hurtshan ongotei
mandaj baigaa nar shig
mashid gegeen bayastai

olnii dund javhaatai
ontsgoi negen ayastai
chinii mini hair
setgeliin mini jiguuree
 楼主| 发表于 2006-11-13 13:46:25 | 显示全部楼层
Uchraliin horwoo

                                                    Niciton



Nartai uchrah geed uul us yaarnaa
Nawcha delgeh geed urgamal ondolznoo
Sariig tolidoh geed us yaarnaa
Sanaagaa oloh geed hun temuulnee
Ene horwoo oo uchraliin horwoo
Ergeh 4 uliral ni uchralaa
Na na na na na na
Ergeh uliral ni uchraliin uliral aa

Chamd bi
Chamd bi hairtai bolchihood
Chanldalsan ugee huur shig huseed
Saihan tsetsgiin delbee humigdah shig
Setgeliin gund gutran ywnaa
Salhi tatuulan hajuugaar ongorsoon
Saihan hosiin negen ni chi bailaa
Oo ai chi minii buteegvi hair min
Ai chin minii amidraagvi husel min
发表于 2006-11-13 13:53:54 | 显示全部楼层
原帖由 chogjil 于 2006-11-9 16:22 发表
dahin minii bichisen bicheesiin hoinoos yum bicheerei!


你在蒙古国生活多年,应该了解的。

回帖子的问题没必要这么小气。
 楼主| 发表于 2006-11-13 13:57:38 | 显示全部楼层
Нүцгэн байхыг минь битгий хараарай

                                                                                    Минжинсур


Хачин санаа гэнэн хvсэл
Хааяа намайг илvv уяраана
Бороо хvртэл цас ч юм шиг
Намар хvртэл хавар ч юм шиг
Сарны чимээ худлаа хэлэхгvй
Энхрий чамд эрхэлээгvй гэж
Сайхан шєнє чамайг хуурахгvй ээ
Энд намайг уяраагvй гэж
Нvдэн дээр чинь би энхрийлж vнстэл
Нvцгэн байхыг минь битгий хараарай
Харцан дор чинь биеээрээ уяртал
Хайрт минь намайг битгий аргадаарай
Энэхэн хайрандаа догдолж байхадаа би ганцаар
Охин нас танхил сэтгэл
Одоо намайг илvv уяраана
Шvvдэр хvртэл сувд юм шиг
Сvvдэр хvртэл наран ч юм шиг
Чиний ємнє худлаа инээхгvй
Чамайгаа хэзээ ч хуурахгvй гэж
Чийгтэй vдэш нар гарахгvй
Чи бид хоёрыг шагайхгvй гэж
Уруул дээр чинь би єєрєє очтол
Унаган цээжийг минь битгий тэврээрэй
Амьсгал дунд чинь биеээрээ уяртал
Амраг минь намайг битгий аргадаарай
Сайхан хайр энхрий хvсэл
Ганцаар байхад дэндvv уяраана
Yvлс хvртэл сондор юм шиг
Уулс хvртэл солонго юм шиг
Салхин чимээ шивнэхгvй
Чамаас бусдыг тэврээгvй гэж
Санаа алдахыг хэн ч мэдэхгvй
Чамайг л хурдан ирээсэй гэж
Харцаан нуун дотроо уяртал
Эрмэг биеийг минь битгий таалаарай
Харам санаагvй чамдаа уустал
Нvцгэн байхыг минь битгий хараарай
Энгvй хайрандаа сєхєрж байхдаа би ганцаар
Энэхэн хvсэлдээ жаргаж байхдаа би ганцаар
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-16 07:08 , Processed in 0.009668 second(s), 11 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表