|
|
Эрэгтэй хvнд таалагдсан гэдгээ яаж мэдэх вэ?
--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2006-08-30 16:06:56 , Мэдээний дугаар: #34017
Сэтгэлд нь нийцсэн эрэгтэй хvндээ таалагдсан эсэхийг яаж мэдэх вэ гэдэг олон бvсгvйчvvдийн хувьд чухал асуудал гэдэгтэй маргах хvн гарахгvй биз?
Энэ асуултанд хариулахын тулд заавал vзэг цаас бариад элдэв асуулт тавьж байцаагаад, эсвэл таньдаг хvнээрээ дам асуулгаад байх шаардлагагvй юм. Бvсгvйчvvд эрэгтэй хvн єєрт нь таалагдаж эхэлсэн гэдгигй илэрхийлэхдээ 52 тєрєл янз бvрийн дохио зангаа ашигладаг бол эрчvvд ердєє 10-ыг ашигладаг болохоор тэдгээрийг мэддэг байхад л хангалттай юм байна.
Эмэгтэй хvн анхаарлыг нь татахад эрчvvдийн хємсєг нь хар аяндаа дээшлэдэг байна. Хэдий энэ нь секунд хvрэхгvй богино хугацаанд явагддаг ч сэтгэлд нь нийцэж эхэлж байгаагийн найдвартай шинж гэнэ.
Дараагийн нэг дохио нь ам, хамрын самсай. Харж байгаа эмэгтэй нь таалагдвал эрэгтэй хvний ам нь аяндаа vл мэдэг ангай, хамрын самсай нь томордог байна.
Yvний гадна таалагдсан эмэгтэйнхээ анхаарлыг татах хєдєлгєєнийг эрчvvд хийдэг нь нууц биш. Зарим нь чанга ярьж, инээж, гар хєлєє савчиж эхэлдэг. Гэтэл єєр зарим нь шуугихын оронд олноос ганцаар тасарч зогсдог. Энэ хоёр vйлдэл нь олны дундаас єєрийнхєє онцлог байдлыг харуулах гэсэн хvсэл юм.
Эмэгтэй хvний дэргэд зангиа, цамцаа засах зэрэг хєдєлгєєн нь «Би чамд л сайхан харагдах гэж хувцсаа янзалж байна шvv» гэсэн утгатай аж. Yсээ самнаад, эсвэл арзайлгаад эхэлвэл утга нь мєн адил.
Ярилцаж байхад хємсєг нь бага зэрэг дээшлэн тэр чигтээ байгаа бол сонирхлыг нь татсаны илэрхийлэл. Цэх єєдєєс харж, бага зэрэг бєхийж байгаа бол vнэхээр анхааралтай сонсож, жинхэнээсээ сонирхож байгаагийн шинж. Мєн бvх булчингаа чангалах замаар бие хааныхаа давуу талыг харуулдаг байна.
Эрчvvд нь єєрт эмэгтэй хvнийг анхаарсан даруйдаа нvvр царай, нуруу туруу гээд бvгдийг агшин зуур анзаарч амждаг байна. Гэсэн хэдий ч хэргээр илт нvдэнд тусахуйц ажиглаад байгаа бол эмэгтэй хvний анхаарлыг єєртєє татахыг хичээж байгаагийн илрэл ажээ.
Гараа ташаандаа авч, эсвэл халаасандаа хийсэн байгаа бол биеийн бэлтгэл єндєртэй, єєртєє итгэлтэйн шинж. Харин ярилцаж байхдаа товчооо оролдох, эсвэл олон удаа товчилж, тайлаад байвал таалагдаж байгаа хvнийхээ дэргэд сандарч байгаагийн илрэл.
Хэн нэгэн нь ихэд таалагдсан vед цусны эргэлт хурдсан хvний нvvрний арьс илvv мэдрэмтгий болдог. Иймд эмэгтэй хvнтэй ярилцаж байхаад эрvv, хацраа илэх, зовхио ойр ойрхон оролдож байгаа бол эмэгтэй нь таалагдасны шинж. Хєлєє ачин сууж байгаа бол ачсан хєл ямагт таалагдсан эмэгтэйнхээ зvг заасан байдаг. Эмэгтэй хvнийг дотроо хvсч байгаа бол ярилцаж байх зуураа гадаргуй нь эмэгтэй хvнийхтэй адил хэлбэртэй аяга, стакан зэрэг дугуй зvйлсийг гартаа эргvvлж байдаг.
(olloo.mn) |
|