|
|
发表于 2006-6-3 19:04:39
|
显示全部楼层
Дэлгэрмөрөн - Минийх болоогүй амраг
Хавар хавартаан дурладаг миний л энэ зүрх нь
Ганхтал намайг догдлуулдаг чиний л тэр төрх
Хайрлах гэж намайгаа хайрласан чи миний л амраг
Ганцхан чамайгаа гээд дурласан би, өө
Хайрлах гэж чи намайгаа хайрласан чи миний л амраг
Ганцхан чамайгаа гээд дурласан би
Би чиний л хонгор
Өдөр шөнө ээлжлэн өнгөрөх он цаг хугацаа
Өглөө нь шувууд жиргэж намайг угтдаг тэр зун
Навчис гандан унах зуны дараах тэр уйтай намар
Нэгэнтээ өнгөрөөд ч үл хуучрах миний дурлал, өө
Навчис гандан унах зуний тэр нэгэн уйтай намар
Нэгэнтээ өнгөрөөд ч үл хуучрах миний дурлал
Өө миний л дурлал
Жаргалийг хайн дурлалийг эрэгч миний энэ л зүрх
Шаналалд унаж дараа нь гуних миний л энэ сэтгэл
Жаалхан намайгаа хайрлаж ханаагүй ээ чи хүнийх
Шүтэж чамайгаа хайрласан би чинийхээ, өө
Жаалхан намайгаа хайрлаж ханаагүй ээ чи хүнийх
Шүтэж чамайгаа хайрласан би чинийхээ
Би үүрд чинийх |
|