|
Ноён БОНДГОР-"МИНИЙ НАЙЗ"
Ноён БОНДГОР
"МИНИЙ НАЙЗ"
Үг: Д.Жаргалсайхан
Ая: Б.Пүрэвсүрэн
PROLINE
Дурсаад сэтгэл дэнсэлхээр
Дуулаад ирдэг дээ найз минь
Дуниартсан их говийг
Туулаад ирдэг дээ найз минь
Дахилт:
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Гуниад зүрх сэмэрхээр
Түшээд ирдэг дээ найз минь
Гуулийн шаргал говийг
Гэтлээд ирдэг дээ найз минь
Дахилт:
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Үгүйлээд дурсахын цагтаа
Инээмсэглээд ирдэг дээ найз минь
Үерлэсэн их мөрнийг
Гатлаад ирдэг дээ найз минь
Дахилт:
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа.
http://v.youku.com/v_show/id_XMzA0Mzg4ODMy.html |