|
|
蒙古国第二届职业马头琴赛上周在乌兰巴托举行,共40多人参赛,其中有6名内蒙古选手,此项赛事开始于2002年,每五年举行一次,周五蒙古总统恩和巴雅尔,新任文化教育部长宝勒尔玛向获奖者颁发了奖品。
第一名:特木金 TEMUJIN 文化艺术大学
第二名:阿木儿巴雅尔 AMARBAYAR 马头琴协会
第三名:席那朝格 SHINETSOG 马头琴协会
内蒙古选手额尔登毕力格进入前十名
另有四名选手和额尔登毕力格获得组织者颁发的特别奖


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъянгийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын улсын хоёрдугаар уралдаан боллоо. Уралдаанд таван аймаг, 10 гаруй байгууллагуудын 40 гаруй морин хуурчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уралдааны тэргүүн байр эзэлсэн СУИС-ийн оюутан П.Тэмүүжин, дэд байр эзэлсэн Морин хуур чуулгын хөгжимчин Р.Амарбаяр, гуравдугаар байр эзэлсэн мөн чуулгын хөгжимчин Д.Шинэцог нарт шагналыг нь гардуулж, баяр хүргэв.
Тусгай байрыг Хөгжим бүжгийн коллежийн сурагч Н.Жигжиддорж, П.Мөнхжин нар эзэлж, таван хөгжимчин зохион байгуулах хорооны шагналаар шагнагдлаа.
Алдарт хуурч Г.Жамъянгийн хүүхдүүд “Жамъян сан”-гийн шагнал болох нэрт хуурчийн хөргийг тэргүүн шагнал хүртсэн П.Тэмүүжин, мастер морин хуурыг Р.Амарбаярт, Өсөх ирээдүйтэй морин хуурчийн шагнал болох хуурыг Н.Жигжиддоржид гардуулав. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотоос уралдаанд ирж оролцсон Бао Эрдэнэбилэг зохион байгуулагчдын шагнал хүртсэн юм.
Монгол Улсын Төрийн тэргүүн, БСШУ-ны сайд П.Болормаа, зохион байгуулагчид шагнал гардуулсаны дараа морин хуурчид тоглолтоо толилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсаны дотор тэргүүн байр эзэлсэн П.Тэмүүжин морин хуураар дэлхийн сонгодог аяз, ардын уламжлалт аялгууг морин хуурын хоёр чавхдсаар чадамгай тоглохын зэрэгцээ олон өнгөөр хөөмилсөн нь монгол гайхамшиг байлаа.
Уралдааныг санаачлагч Жамъян сан, зохион байгуулагч ардын урлагийг хөгжүүлэх Икэл сан, БСШУЯ, Юнеско, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд дараагийн уралдааныг Олон улсын уралдаан болгож явуулах нь зүйтэй гэж үзэв.
[ 本帖最后由 tala88 于 2007-12-10 20:12 编辑 ] |
|