|
|
МЯНГАНЫ ХӨГЖИЙН САНГААС УБТЗ-Д 185 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ.文章标题:千年发展基金会将对乌兰巴托铁路局实施1.85亿美元的投资项目
Дотоод мэдээ [Ерєнхий] 2008-12-18 19:03:52 МУ-ын засгийн газар, Мянганы хөгжлийн сангаас УБТЗ-ын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх олон улсын сургалт зохион байгуулах, Төмөр замын хэрэг эрхлэх газрын техникийн болон эрх зүйн зохицуулалтыг чадавхижуулах, мөн салбарын санхүү нягтлан бодох бүртгэлд аудит хийж, олон улсын жишиг стандартад нийцүүлэх гэсэн удирдлагын түвшинд суурилсан хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа бол эдэлгээ нь дуусч байгаа зүтгүүр, ачааны вагон, холбоо дохиолол, зам засварын тоног төхөөрөмж гээд монголын төмөр замын толгойны өвчин болоод байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх 189 сая долларын төслийг мянганы сангаас ирэх хэд жил хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Энэ төслүүдийн хамгийн эхнийх нь буюу УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлд аудит хийх анхны төсөлд шалгарсан тал монголын мянганы сорилтын сантай төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн санхүү нягтлан бодох бүртгэлд аудит хийж, зөвлөхөөр ажиллах хүсэлтэй 6 компани өрсөлдснөөс сонгон шалгаруулалтаар “Грант Торнтон Эмот ба Монголын ОНЧ аудит ХХК” консерциум шалгарсан юм. Төсөл ирэх оноос 2013 хүртэл хэрэгжих юм байна. Төсөлд нийтдээ 200 сая америк доллар зарцуулахаар төсөвлөөд байгаа гэлээ.
Бэлтгэсэн сэтгүүлч Э.Энхцэцэг
我是一个对蒙古国很关注的人
只可惜自己的新蒙文还是“半条腿走路”看的很吃力
以上文章是“二连浩特GUOMEN信息网站”里摘录的
哪位大侠帮忙翻译一下呀?
还有
强烈建议“塔林汗”再专门开一个“蒙古国”板块! |
|