蒙古论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 895|回复: 2

瓦尔特在乌兰巴托设宴招待蒙古枪手

[复制链接]
发表于 2008-12-2 22:20:46 | 显示全部楼层 |阅读模式
2008.11.06

德国Umarex集团总裁 Wulf-Heinz Pflaumer在乌兰巴托皇宫-凯宾斯基酒店设宴招待,在奥运会上使用该集团瓦尔特牌手枪创造佳绩的蒙古运动员贡德格玛、德国运动员孟赫巴雅尔及教练温杜日拉巴特等人。


Дэлхийн алдарт "Walther" фирмийн тэргүүн, "Umarex" группийн ерөнхийлөгч Хайнц-Вольф Пфлаумер манай оронд хоёр дахь жилдээ зочилж байна. Тэрбээр энэ удаа зөвхөн ан хийхээр бус, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Бээжингийн олимпод О.Гүндэгмаа тус фирмийн буугаар онч сорьж,  мөнгөн медаль хүртсэн нь "Walther"-ийнхнийг ихэд баярлуулсан аж. Тиймээс энэ баярыг хуваалцахаар "Khaan palace Kempinsky Hotel"-д уржигдар мэргэн буучдыг цуглуулсан юм.

Энэхүү ёслолд олимпийн хошой хүрэл медальт, Герман улсын иргэн Д.Мөнхбаяр уригдан оролцсон нь баяр дээр баяр нэмэв. Тайландын Бангкок хотноо болсон Дэлхийн цомын шигшээ тэмцээний спорт гар бууны 25 м-т түрүүлсэн Д.Мөнхбаяр гавъяат ийнхүү алтан медалиа өвөртлөн Монголд иржээ.

Л.Ундралбат: Анхаарал төвлөрөхгүй байна
Эл ажиллагаанд хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн эрхэм бол Л.Ундралбат гавьяат байв. Тэрбээр Тайландаас дөнгөж ирээд аян замынхаа тоосноос салмагцаа л "Khaan palace"-ийг зорьсон аж. Гавьяат маань "Walther"-ийн босстой дотно гэгч гар барив. Энэ үеэр түүнтэй Дэлхийн цомын шигшээ тэмцээний талаар яриа үүсгэхээр зэхлээ.

-Та сайн явж ирэв үү? Сонин сайхан юу байна?
-Сайн, сайн. Дэлхийн шилдгүүд цугларсан өрсөлдөөний талбараас ирсэн учраас сонин мундахгүй ихтэй. Гэхдээ тэдгээрийг тархиндаа цэгцэлж амжаагүй л явна.

-Шавийнхаа Дэлхийн цомын шигшээ тэмцээнд үзүүлсэн амжилтыг хэрхэн дүгнэж байна?
-Үнэндээ ахад нь одоо ярилцлага өгөх боломж алга. Анхаарал төвлөрч өгдөггүй. Энэ талаар дараа ярья, тэгэх үү.

-Дэлхийн алдарт "Walther" фирмээс О.Гүндэгмаад зориулан зохион байгуулж байгаа ёслолын талаар юу хэлэх вэ?
-Маш их баяртай байна. Энэ бол манай мэргэн буучдад үзүүлсэн томоохон хүндлэл юм. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын гаргасан амжилтад тус фирмийн гүйцэтгэсэн үүрэг их бий.

"Walther" монголчуудыг цаашид дэмжинэ
Энэхүү ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар, Буудлага спортын холбооны ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, генсек М.Жанцанхорлоо, Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Мөн буудлага спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид хуран чуулсан. Тус арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ ноён Хайнц-Вольф Монголын буудлагын тамирчдыг цаашид дэмжин ажиллана гэдгээ онцолж байлаа. Мөн тэрбээр О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр, Л.Ундралбат, Ц.Мөнх-Эрдэнэ нарт фирмийнхээ батламжийг гардуулсан юм.

Шил шилээ дагасан шагнал
"Walther"-ийн босс энэ өдөр (XI.4) хоёр ч удаа энгэр цоолов.  Өглөө нь МҮОХ-ны "Олимпийн алдар" энгэрт нь гялалзсан бол үдэш нь ЭМЯ-ны "Хүндэт тэмдэг" ижилсэв.  Мөн О.Гүндэгмаа ЭМЯ-ны "Хүндэт тэмдэг"-ийн эзэн болсон бол Д.Мөнхбаяр гавьяат БТСУХ-ны "Хүндэт тэмдэг"-ээр шагнууллаа.

Анчин хүний үнэн үг
Хайнц-Вольф Пфлаумер үндэсний сур харвааг ихэд сонирхдог нэгэн. Ноднин Монголд ирснийхээ дараа "Дэлхийн талыг эзлэхэд нөлөөлсөн танай зэвсгийг сонирхоё" гээд нум эвшээлгэн сум тавьж үзжээ. Түүнд ОУХМ Ц.Хонгорзул аавынхаа хамтаар нум сум гардуулсан юм. Энэ үеэр Пфлаумертай уулзаж ярилцлаа.

-Та энэхүү ёслолыг зохион байгуулахаар хэзээнээс төлөвлөсөн юм бэ?
-О.Гүндэгмааг Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэний дараа хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулахаар шийдсэн. Түүний хувьд олимпийн наадамд оролцсоор арвин туршлага хуримтлуулсан нэгэн. Харин Бээжингийн олимпод оролцохдоо манай фирмийн буугаар буудан мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ явдалд маш баяртай байна. Уг нь тэр олимпийн алтан медальд тун ойрхон байсан.

-"Walther"-ийн буугаар амжилт гаргасан бусад орны тамирчдад ийм хүндэтгэл үзүүлсэн үү?
-Энэтхэг, ОХУ-ын тамирчид манай фирмийн буугаар буудаж амжилт гаргасан. Тэдэнд зориулсан хүлээн авалт хийсэн.

-Энэ нь фирмээ сурталчлах томоохон арга хэмжээ гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Дэлхийн хамгийн найдвартай, орчин үеийн техник хэрэгсэл бүхий зэвсгээрээ бид бахархах эрхтэй. Бид  Д.Мөнхбаярт зориулж тусгай буу хийсэн. Улмаар О.Гүндэгмаа ч бас ийм буутай болсон. Цаашид ч бид танай тамирчдыг дэмжих болно.

-Та дээр О.Гүндэгмаад олимпийн алтан медаль ойрхон байсан гэж ярьсан. Хэрэв сум нь гацаагүй бол… гэсэн бодол төрдөг үү?
-Буудлагын спортыг бүрдүүлдэг гол "эд анги" бол буудагч, буу, сум гурав юм. Энэ гурав нийлж байж тамирчин амжилт гаргана. Бууны хувьд ямар ч асуудал гараагүй.

-Монголын мэргэн буучидтай хэзээнээс дотно болсон юм бэ?
-Д.Мөнхбаярыг Германы иргэн болсон цагаас Монголын тамирчидтай холбоотой болсон. Фирмийнхээ бууг шигшээ багийн тамирчин Д.Оюунд гардуулж байлаа. Цаашид ч материал хэрэгслээр тусална. Би монголчуудыг ихэд хүндэлж явдаг. Энэ бол анчин хүний шударга үг юм шүү.

-Та энэ удаа ч гэсэн Монголд ан хийхээр ирсэн үү?
-Ан хийхээс илүү Монголын онгон байгаль, сайхан агаар намайг дуудсан юм.

О.Гүндэгмаа: 2012 оны олимпод бүр ч өндөр амжилт гаргана
Тус үйл ажиллагааны гол баатар О.Гүндэгмаагаас сэтгэгдлийг нь сонслоо.

-Та баяраасаа уншигчидтай маань хуваалцана уу?
-Юуны өмнө ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан "Walther"-ийн ерөнхийлөгч Хайнц-Вольф Пфлаумерт талархлаа илэрхийлье. Энэ хүндлэлийг дааж, цаашдын тэмцээнд амжилттай оролцоно гэдгээ амлая.

-Буугаа сольсон нь таны амжилт дээшлэхэд нөлөөлсөн үү?
-Би буудлагаар хичээллэж эхэлсэн жилүүддээ Техник Спортын Төвийн буугаар буудаж ОУТ-д оролцож байсан. Үүнийг мартаж болохгүй. "Walther"-ийн буугаар буудах болсон нь амжилт дээшлэхэд нөлөөлсөн. Энэ дашрамд намайг дэмжиж тусалж явдаг бүх байгууллага, хүмүүст баярлаж явдгаа хэлмээр байна. Энэ дашрамд 2012 оны олимпод бүр ч өндөр амжилт гаргахын тулд бэлтгэл сургуулилтаа хийнэ гэдгээ амлаж байна.

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
发表于 2008-12-3 00:14:03 | 显示全部楼层
奥运会上枪出故障是怎么一回事??
发表于 2011-1-30 21:45:27 | 显示全部楼层
是呀,不然可能得金牌了!
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古论坛

GMT+8, 2026-7-15 17:46 , Processed in 0.012948 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表