|
|
2008.12.02
蒙古总理巴雅尔接见来访的俄罗斯联邦卡尔每克共和国总理弗拉基米尔,双方有意在文化、科教领域加强合作,弗拉基米尔强调说,卡尔每克总统预计明年初对蒙古进行访问,将对兄弟两地关系、共同事业起到积极作用。
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын тэргүүн Владимир Борисович Сенглеевийг хүлээн авч уулзав.
Ноён В.Б.Сенглеев уулзалтын эхэнд Халимагийн Ерөнхийлөгч К.Илюмжиновын мэндчилгээг Ерөнхий сайд С.Баярт дэвшүүлээд “Ах дүү хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд Кирсан Илюмжиновын ирэх оны эхээр Монгол Улсад хийх айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн Халимаг улс ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэний 400 жилийн ой ирэх жил болох гэж байгааг мэдээлж, энэ үеэр зохион байгуулах урлаг, спорт, бусад арга хэмжээнд монголчуудыг оролцохыг урив.
Тэрбээр аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол зэрэг өргөн салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Мөн хоёр орны хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд С.Баяр Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд Хэлэлцээр байгуулах саналыг дэмжиж, энэхүү Хэлэлцээрт Ерөнхийлөгч К.Илюмжиновын манай улсад хийх айлчлалын үеэр гарын үсэг зурна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдэв.
Монгол, Оросын харилцаанд хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг тэрбээр онцоллоо.
Угсаа гарваль нэг, соёл, зан заншлын хувьд нийтлэг манай хоQёр орны хувьд харилцааг цаашид идэвхжүүлэх өргөн боломж бий гэдгийг Ерөнхий сайд онцлоод тухайлбал хөдөө аж ахуй, түүний дотор мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд бид бэлэн байна гэв. |
本帖子中包含更多资源
您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册
x
|