蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 358|回复: 0

蒙古总理访问韩国

[复制链接]
发表于 2008-10-17 20:10:23 | 显示全部楼层 |阅读模式
2008.10.16--10.18
蒙古总理巴雅尔访问韩国,期间会晤韩国总统、总理等政要及“三星C&T”“LG 国际”“Korea resourses”, “Samtan”, “Daewoo international”, “Keangnam enterprises”, “Samsung C&T”, “Hanhwa”, “LG international Corp”, “STX”, “Korea district heating Corp”
等有意在蒙古投资的企业领导。








看望在韩蒙古公民



БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр аравдугаар сарын 16-ны өглөө БНСУ-ын “Korea resourses”, “Samtan”, “Daewoo international”, “Keangnam enterprises”, “Samsung C&T”, “Hanhwa”, “LG international Corp”, “STX”, “Korea district heating Corp” компанийн тэргүүнүүдтэй уулзлаа.

Дээрх компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах хамтарсан Консорциум байгуулсан юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байгаа гадаадын улс орнуудаас БНСУ-ын тал анх түрүүн зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтарсан консорциум байгуулаад зогсоогүй, хөрөнгө оруулалтын томоохон төсөл бэлтгэн танилцуулж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв. Гэхдээ уул уурхайн салбарт гадаад орнуудын олон талт хамтын ажиллагааг хангахыг чухалчилж байгаагаа онцолсон юм.

Дараа нь Сөүл хотноо болж буй Зүүн хойд Азийн энх тайван, эдийн засгийн бага хурлын нээлтэд оролцож, товч үг хэлэв. Энэ Бага хурал Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, түүний дотор Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны өнөөгийн гол гол асуудал, төслүүдээр санал солилцох зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Монгол Улс өдгөө эдийн засаг, улс төрийн хувьд эргэлт буцалтгүйгээр Зүүн хойд Азийн орон болжээ. Энэ бүс нутгийн орнууд манай улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, гадаад худалдааны 77.9 хувийг эзэлж байна. Бүс нутгийн орнуудтай улс төр, эдийн засаг, нийгмийн олон салбарт харилцах харилцаа бусад бүс нутагтай харьцуулахад ихээхэн өндөр хурдацтай өсөн нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын гадаад бодлогын хүндийн төв газар зүйн хувьд Ази, Номхон далай, юуны өмнө Зүүн хойд Азийн бүс нутагт чиглэж байна” гэж онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ өдөр “Хөх ордон”-д зочилж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-т бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсын Засгийн газрын Тэргүүнд Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг түүнд уламжлав. Ерөнхий сайд С.Баяр “Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн зарчмын дагуу хурдацтай хөгжиж буй хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, уул уурхай, зам тээвэр, холбоо мэдээлэл, байгаль орчин зэрэг шинэ салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдыг бууруулах, нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг цогцолбороор шийдвэрлэх, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэн, техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг ноён Ерөнхийлөгчөөс хүслээ.

Ерөнхийлөгч Ли Мен Баг дээрх чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өрнүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах сонирхолтой БНСУ-ын компаниудын саналыг дэмжихийг Ерөнхий сайдаас хүсээд ОХУ-ын нутгаар дайруулан Монгол, Солонгосыг төмөр замаар холбох нь энэ салбарт хамтран ажиллах нэг шинэ хэлбэр байх боломжтой гэлээ.

Ерөнхий сайд С.Баяр “Монгол Улс БНСУ-тай бүхий л салбарт ойртон нягтарч, хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэх чин эрмэлзэлтэй байна. Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараах гадаад анхны айлчлалаа танай улсаас эхэлж байгаа нь энэхүү хүчин чармайлтын илэрхийлэл юм” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтыг 2009 онд Монгол Улсад зохион байгуулах санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтад Монгол Улс оролцох сонирхолтой байгааг мэдэгдэж, ноён Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүслээ.

Ерөнхийлөгч Ли Мен Баг “Дээд хэмжээний уулзалт хийх санаачилга дөнгөж эхэлж байна. Яваандаа бүс нутгийн орнууд хамрагдах нь тодорхой. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа бид хэвээр хадгалах болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Баяр “50 жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ-ийнх нь хэмжээ 50-80 ам.доллар байсан БНСУ-ын үсрэнгүй хөгжлийн өнөөгийн дүр төрх монголчуудын хувьд бүтээн байгуулах, хөгжлийн түүхэн сонголт хийх сайхан үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэв.

Энэ өдөр Монгол, БНСУ-ын зарим компани, байгууллагуудын хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Ёслолд БНСУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Аж үйлдвэрийн эздийн холбоо, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Олон улсын худалдааны нийгэмлэгийн тэргүүн нар, гишүүн компанийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр Монголын “Само” институт БНСУ-ын Хүнсний хүрээлэнтэй, ХААН банк “Күкмин” банктай, “Анод” банк “Кэй Си Эйч” хөрөнгө оруулалтын компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Ерөнхий сайд С.Баяр энэ өдөр БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Хон Жүн Тэг болон “Дэү интернэшнл”, “JDC Tech” зэрэг компаниудын удирдлагатай уулзаж, харилцан сонирхсон асуудлуудаар яриа хөөрөө өрнүүлснээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан БНСУ-ын Тэгү хотын дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн хорооны Солонгосын талын тэргүүн, “Тэсон” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын өргөмжит консул Ким Ен Хун-д шагналыг нь гардуулж өглөө.

Орой нь Монгол Улсын Засгийн газарын тэргүүн БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад гэрээт ажилчид, оюутан, бизнес эрхлэгч 80 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр Ерөнхий сайд С.Баяр улс орны өнөөгийн байдал, үсрэнгүй хөгжлийн боломжийг цаг алдалгүй ашиглах талаар Засгийн газраас баримталж буй бодлого, гадаадад буй монгол иргэдийн талаар төр, засгаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ зэрэг асуудлыг хөндөн товч үг хэлж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

[ 本帖最后由 tala88 于 2008-10-17 20:25 编辑 ]

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-16 01:00 , Processed in 0.013617 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表