蒙古论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 805|回复: 2

ГЭР Санаачлага төсөл

[复制链接]
发表于 2008-9-22 21:47:58 | 显示全部楼层 |阅读模式









Гэр хорооллын оршин суугчдын хэрэгцээний болон барилгын төмөр эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сард 700 мянган төгрөгийн борлуулалт хийдэг нэгэн цомхон хувийн аж ахуй Дархан-Уул аймагт бий.  Энэ бол манай харилцагч Г.Жаргалсайхан захиралтай Сагч-Дөш ХХК.

1990 оны шилжилтийн эдийн засаг ... Үйлдвэрлэл унаж олонх хүмүүсийн адилаар Г.Жаргалсайхан ажилгүй боллоо. Тэр үеийнхээ байдлыг ” Урьд нь надтай хамт ажиллаж байсан олон хүн ажил, мэргэжлээ сольж наймаанд гарцгаасан. Харин  18 настайдаа анх эзэмшсэн нимгэн төмөрчний мэргэжлээ орхих бодол надад төрөөгүй.  Гэр ахуйн төмөр эдлэл үйлдвэрлэж боломжийн орлого олж байгаа нь би мэргэжлээ орхиогүйн ач тус гэж боддог” хэмээн бидний харилцагч ярьсан юм. Тэрээр эхэн үед багаж муутай болохоор гэртээ, айл хөршийнхөө хэрэгцээний ойр зуурын хувин, сав, жижиг эдлэл зэргийг хийдэг байв. Ашиг ч муу, чанар ч муу байлаа. Жаргалсайхан ”Төмөр нугалж, хувил татагч машинтай болчихвол ч мөн их хэрэг бүтнэ дээ” гэж дотроо бодно. Тэрээр энэ төлөвлөгөөндөө жижиг төсөл боловсруулж зээл авснаар хүрсэн юм. Түүнээс хойш хэдэн жил өнгөрөхөд тус бизнес 4 ажилтантай гөлмөн төмрөөр хувин, 10, 25, 40 литрийн битон, ванн, зуух яндан хийхээс гадна, барилгын дээврийн эмжээр, борооны ус зайлуулагч хоолой, салхивч, цонхны тавцан төмөр, ресторан гуанзангийн уур гаргагч зэргийг үйлдвэрлэх чадвартай болжээ. Бүтээгдэхүүний эрэлт ч их. Гэхдээ тус байгууллага ажлын байр, болон ажиллах хүчин, эргэлтийн хөрөнгөөр дутаж бизнестээ томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлага байсаар байсан юм. Банкууд барьцаа хөрөнгө муутай бизнест хөрөнгө оруулалтын зээл өгөхгүй өгсөн ч жилийн хугацаатай өгдөг болохоор энэ түүний хувьд хэцүү зүйл байв.  
Ингээд 2003 оны 2 сараас эхлэн Дархан-Уул аймгийн ГЭР Санаачлага төслийн мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллаж эхэллээ. ГЭР Санаачлага бизнес хөгжлийн төслийн мэргэжилтнүүд Г.Жаргалсайханд бизнесийн маш  их санаа байгаа болон хийх  шаардлагатай ажлууд байгааг харгалзан юуны өмнө бизнес төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Бизнес төлөвлөгөөг хамтран боловсруулснаар тус бизнест хамгийн их хэрэгцээтэй хүний нөөц, түүхий эд, ажлын байр, болон санхүүгийн хомсдолтой байдлуудыг гаргаж тавьсан юм. Тус бизнестэй хамтран эхлээд нимгэн төмөр эдлэлчиний чиглэлээр сургалт хамтран зохион байгуулснаар 3 хүнийг ажилтай болгож тус харилцагчийн хүний нөөцийн асуудлыг шийдлээ. Түүнчлэн ГЭР Санаачлага төслийн мэргэжилтнүүд тус харилцагчийн хэрэглэгчиддээ хүрэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэж зөвлөсний дагуу тус бизнесийн танилцуулга, бүтээгэдэхүүн ба ажилбар бүрийн үнэлгээний жагсаалтыг гаргуулж боловсруулсан явдал байв. Ингэснээр хэрэглэгчид өөрийн захиалгат болон хэрэгцээт бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд ямар өртгөөр үйлдвэрлэхийг түвэггүй мэдэх боломжтой болсон. Тус харилцагчийн дараагийн нэг тулгамдсан асуудал бол үндсэн хөрөнгийн зээлийн авах явдал байв. Манай харилцагчийн бизнес төлөвлөгөөнийн дагуу хэрэгцээтэй байгаа 6 сая төгрөгийн 2 жилийн хугацаатай зээлийн тооцоог бид боловсруулж 2003 оны 8-р сард Кредит Монгол ББСБайгууллагад зуучилсан юм. Тус харилцагч 2004 онд Дархан хотын төвлөрсөн зах дээр өөрийн борлуулалтын цэгийг нээн ажиллуулсан юм


Өнөөдөрийн үеэс харахад Сагч Дөш ХХК-ын удирдлагын шаргуу хөдөлмөр, бизнесийн ашгаас байнгын хуримтлал хийн ажилласны хүчинд ажлын байраа 2 дахин өргөтгөж, борлуулалтын гэрээ, захиалга хийх машин худалдан авч үндсэн хөрөнгөө олон дахин нэмэгдүүлж чадсан юм. ГЭР Санаачлага төсөл энэхүү амжилтыг хадгалж үлдэхийн тулд байнгын харилцаатай ажилладаг юм.




[ 本帖最后由 tala88 于 2008-9-22 22:29 编辑 ]

本帖子中包含更多资源

您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册

x
发表于 2008-9-23 03:26:44 | 显示全部楼层
请问tala88能否翻译一下大致意思?好象是同国际民间援助有关的。。。
 楼主| 发表于 2008-9-24 22:30:22 | 显示全部楼层
家庭小作坊项目

蒙古美国的非政府组织给于指导      大概就这样
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古论坛

GMT+8, 2026-7-15 22:11 , Processed in 0.011487 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表