|
|

楼主 |
发表于 2008-9-14 15:01:44
|
显示全部楼层
原帖由 Har 于 2008-9-14 14:49 发表 
祝贺蒙古国选手
请问楼主,历届第一个金牌吗?
蒙古在残奥上的首金
蒙古的第3位奥运冠军
Монгол Улсын пара олимпийн анхны аварга төрлөө
Зуны 29 дэх удаагийн олимпийн их наадам манай урд хөрш Хятад улсын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 8-наас 24-ний хооронд амжилттай болж өндөрлөсөн. Бээжингийн олимпоос Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нутаг нэгт ард түмнээ баярлуулсан билээ. Монголын ард түмний баяр баясал, сэтгэлийн гүнд ассан галын дөл өдгөө ч унтраагүй байгаа энэ мөчид Монгол улсын тамирчин Дамбадондогийн Баатаржав Бээжингийн олимпийн гурав дахь алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр зуны 13 дахь удаагийн пара олимпийн наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж, аваргын алтан медаль хүртсэн юм. Тамирчдын чансаа тогтоох урьдчилсан харваагаар 618 оноо цуглуулж, хэсэгтээ зургадугаарт бичигдсэн манай тамирчин тэмцээний наймны нэг шигшээд зохион байгуулагч Хятадын тамирчин Дун житэй өрсөлдөж ялсан. Улмаар хагас шигшээ харваанд мөн л Хятадын тамирчин Чен Егантай өрсөлдөж, 105:98 харьцаатай хожсон юм. Харин Д.Баатаржав дөнгөж сая пара олимпийн аваргын төлөө Францын тамирчин Фабриц Мюниертэй өрсөлдөж, 94:90 харьцаагаар буулгаж авснаар пара олимпийн алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Монгол Улсын гурав дахь олимпийн аварга төрлөө. |
|