http://www.youtube.com/v/zS4arSH5t8Q
Үг: Б.Явуухулан Ая: Ч.Пүрэвдорж
зураг: С.Сайнжаргал
Улаанбаатарын үдэш
Ээрэм талын сэвэлзүүр салхи Эцэж ядраад амарсан ч юмуу
Амраг хосын яриа сонсохоор Амьсгаа даран чагнасан ч юмуу
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Учиралын болзоонд залуус яаруухаан
Ханш нээсэн дөлгөөн хаврын Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад Ханашгүй цэнгэл амсан суухад
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурснаа
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан |