|
|
7月16日,乌兰巴托铁路局工程技术人员组装的第六台“双驹-006”火车头投入使用,蒙古“双驹”牌火车头选用俄罗斯2TE-10M底盘,美国通用电器General electric公司ME1-27C超级制动系统等,达到了美俄设备互补不足的效果,下个月“双驹-007”将投入使用。
Монгол инженерүүдийн "урласан" зүтгүүр
Өнөөдөр сонин
Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн "Хоёр загал- 006" илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр төмөр замын депод боллоо. "Хоёр загал-006"-г ОХУ-д үйлдвэрлэгдсэн "2ТЭ-10М" серийн илчит тэрэгний суурь раманд АНУ-ын "General electric" компанийн "МЕ1-27С" цувралын suреr skidыг инженер, текникийн ажилчдын хүчээр төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд угсарч, байнгын ажиллагаанд хүлээлгэн өгсөн юм.
Өмнө нь угсарч байсан "Хоёр загал" зүтгүүрээс энэ удаагийн зүтгүүр олон үзүүлэлтээр давуу. Тухайлбал, Монголын байгаль цаг уурын онцлог, нөхцөл байдалд тохируулж шинэчилсэн программтай төдийгүй өндөр хүчдэлийн камерийн агааржуулалтын системийг шинэчилж, дамжлагын араатай хос дугуйгаар тоногложээ. Зүтгүүрийг ачаа тээврийн чиглэлээр ашиглах юм.
Уг илчит тэргийг бүтээхэд 24 хүний ур ухаан, авьяас чадал шингэсэн. Монгол инженерийн ур чадвар хэр зэрэг өндөр байгааг харуулсан бүтээл болжээ. Зүтгүүрийн даацын норм нь 3800 тонн юм байна. Төмөр замын депогийнхон зүтгүүрээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө туршиж Улаанбаатараас Зүүнхараагийн чиглэлд явуулсан байна.
Туршилтаа амжилттай давсан зүтгүүр анхныхаа аялалыг хийхээр Улаанбаатар-Чойрын чиглэлд өчигдөр гарлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө депогийнхон "Хоёр загал 1-5" хүртэлх зүтгүүрийг угсарсан. "Хоёр загал 006" ийнхүү амжилттай ашиглалтад орж инженер, ажилчдад цаашид улам ихийг хийх урам зориг өглөө. Ирэх сард Төмөр замын депогийн хамт олон хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан "Хоёр загал 007"-г байнгын ажиллагаанд хүлээлгэн өгөх аж. |
|