蒙古论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 330|回复: 2

Mongol sonin蒙古娱乐新闻2

[复制链接]
发表于 2007-4-12 19:24:22 | 显示全部楼层 |阅读模式


要拍摄电影《成吉思汗》
Чингис хааны тухай 3 ангит кино бүтээнэ

Oops! (2007.03.31)  Соёл урлаг



Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэсэн Монголын эзэнт гүрний агуу их түүх, түүнийг цогцлон байгуулсан Их эзэн Чингис хааны тухай “Үхэж үл болно”, “Хаадын хаан”, “Тэнгэрийн зарлиг” хэмээх гурван ангит кино хийхээр Монголын уран бүтээлчид зориг шулуудан ажиллаж байгаа ба эхний анги болох “Үхэж үл болно-Чингис хаан” уран бүтээлээ монголынхоо ард түмэн,”Их монгол 800” сан болон төр засгийн дэмжлэг хандиваар хийгдэж байгаа.
Уг киноны эхийг СТА зохиолч С.Жаргалсайхан бичиж, ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган,зөвлөх найруулагчаар Х.Дамдин нар ажиллаж, 1-р найруулагчаар Д.Золбаяр, зураглаачаар Ш.Даваадорж, компьютер графикчаар Ч.Уудам, Ч.Ерөөлт, дууны техникчээр Мөнхбат нарын залуус ажиллаж байгаа ажээ.
Мөн уг кинонд нийт 40 орчим түүхэн болоод уран сайхны дүр гарах бөгөөд манай тайз дэлгэцийн чадварлаг уран бүтээлчид тэдгээр дүрийг амилуулах аж. Тухайлбал Чингис хааны дүрийг Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Жамухын дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээж байгаа бол Өэлүн эхэд Төрийн соёрхолт,гавьяат жүжигчин Н.Сувд, хасарын дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан,Бөртэ хатанд СТА И.Одончимэг,Боорчид СТА Г.Золбоот, Тэв тэнгэр бөөгийн дүрд СТА жүжигчин Д.Бямбацогт нар тоглож байгаа юм байна.
Өнгөрсөн 2-р сарын 08-ны өдөр албан ёсоор зураг авалтаа эхэлсэн байна.
Тус кинонд дээр ажиллаж байгаа уран бүтээлчид бүгд л “бид ард түмнийхээ сэтгэл хүрэх сайн бүтээл хийх хэрэгтэй. Урьд өмнө хийсэн хятад, Япончуудын хийсэнтэй ижил л лав болох ёсгүй” хэмээн бүх л хүчээ шавхан ажиллаж байгаа гэнэ. Үнэхээр ч монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхний омог бахархалыг төрүүлэхүйц, дэлхий нийтэд агуу түүхээ таниулах тийм л хэмжээний бүтээл болно хэмээн үзэгчид хүлээсээр,найдсаар байгаа.
Мөн тус киноны бэлтгэл ажил өмнөх хийгдэж байсан кинонуудыг бодвол харьцангуй сайн, мэргэжлийн хэмжээнд явагдаж байгаа талаар тэд ярьж байсан юм.
Ямартаа ч монголын түүхийг монголчууд биднээс өөр мэдэх, бусдад таниулах чадал өөр хэнд ч үгүй хойно, монгол түмнийхээ итгэл, хандиваар босч байгаа учраас энэ удаагийн Чингисийн тухай 3 ангит кино хэний ч өмнө нүүр улайлгахааргүй сайн кино болно гэдэгт итгэж байна.
Бид хэдий болтол том жижг гэлтгүй бүх зүйлийг “халтууртаж” байхав дээ. Одоо урлаг жинхэнэ ёсоор монголын хөрсөн дээр хөгжин цэцэглэх цаг хэдийн болсон .
 楼主| 发表于 2007-4-12 19:25:20 | 显示全部楼层
Camerton组合的第11张专辑
Камертоныхон 11 дэх цомгоо гаргана

Oops! (2007.04.02)  Соёл урлаг



Тус хамтлагийнхан 10 жилийнхээ ойгоор тус бүртээ өөр өөрийн гэсэн өнгө аястай цомгуудыг гаргаж, дуучин бүр өөрсдийн гэсэн ритингтэй болж чадсан. Тэдний дотроос дуучин Болд жинхэнэ тэсрэлт хийж чадсан төдийгүй, түүний “хувь” фенүүдийн тоо огцом нэмэгдсэн гэвэл нэг их буруудахгүй.
Тэрээр “440герц” нэртэй өөрийнхөө хоёрдох бие даасан цомгийнхоо бүх дуунуудыг клиптэй болгоно гэж байсан бөгөөд харин одоо тэрээр тус цомогт орсон “Чин хайр минь” дуундаа S entertaiment гэсэн шинэхэн студиэр шинэлэг, өвөрмөц нэгэн клипийг хийлгэж байгаа гэнэ. Мөн түүний дараагаар “Гэрлээ унтраа” гэсэн өвөрмөц нэртэй дууны клипийг Hero entertaiment-ийн хийснээр үзэгчиддэээ хүргэх юм байна.
Дуучин Болдыг өөрийн B production-г байгуулснаас хойш хэн гэдэг “од”-ыг төрүүлэх бол гэж фенүүд нь чимээгүйхэн хүлээсээр байгаа. Тус продакшны хувьд хамгийн түрүүнд дуучин маралжингоог бусдад танилцуулах ажлыг хийж, түүний дебют цомгон дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн ирээдүйн Камертон хамтлагийн орон зайг нөхөх хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх санаатай байгаа, одоо тэдгээр авьяаслаг залуусыг хайж байгаа сурагтай.
Камертончууд өөрсдийн 11 дэх цомог нь монголын рок попын ертөнцөд дахин нэгэн тэсрэлтийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
 楼主| 发表于 2007-4-12 19:55:11 | 显示全部楼层
黑玫瑰乐队15岁了
“Хар сарнай” 15 нас хүрчээ
Тэртээ анх “Шөнийн охин”, “Бүтээнэ сөнөөнө” гэсэн бүржин нэртэй доргио дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан тус хамтлаг өдгөө 15 нас хүрсэн байна. Тэд энэхүү ойгоо нижгэр тэмдэглэхээр зэхэж байгаа бөгөөд хэд хэдэн шинэ уран бүтээл хийн фенүүддээ бэлэг барихаар шийдсэн байна.
Тэд уран бүтээлээ бараг 3 жилийн хугацаанд завсарлаад байсны дараагаар “Зүгээр л сонс” цомгоо гаргаад байгаа. Тус хамтлаг бүх л цомгооо 11 дуутай гаргадгаараа онцлог бөгөөд  Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан 22 шинэ дууг гаргаад байгаа бөгөөд 1996 оноос хойш дуулагдсан ,хамгийн хит болсон дуунуудаа багтаасан  “Best of Black rosa 1-2” нэртэй цомгоо гаргаад байгаа ажээ. Цомгонд орсон дуунуудынхаа хөгжмийг өөрчлөн,хоолоыг нь дахин бичүүлсэн байна.
Мөн тус хамтлагийн дуучин С.Амарааг үндэсэрхэг үзэлтэй нэгэн гэдгийг хэн бүгд мэдэх бол тэрээр Монгол үндэстэн туургатны залуучуудын холбог байгуулж байгаа юм байна. Тус холбоонд элсэх хүн мэдээж монголоо гэсэн сэтгэлтэй байхаас гадна тэд гишүүнээр элслүүлэн авахдаа өмнө хийж байсан, одоо хийж байгаа үйл хэргийнх нь тухай тодорхой мэдээлэл авахаас гадна хурууны хээг нь даруулж холбоондоо элсүүлэх ажээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古论坛

GMT+8, 2026-7-15 19:03 , Processed in 0.012747 second(s), 14 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表