|
|
转自一个ar mongol的blog
Токиод болсон Монгол туургатны эрдэм шинжилгээний чуулганд оролцож, газaр газрын монголчуудтай уулзaн танилцаж явахад сэтгэлд хонoгшсон нэгэн дурсамж үлдэв. Наргиандаа хaлсан хүмүүс ар, өврөөр талцан онигоогоор уралдлаа. Ар Монголоос aхмад багш Дамдиндорж 60-аад оны онигоог уралдуулсан боловч аман хүзүүдэв. Євєр Монголоос бєх судлаач Болд багшийн “Монгол бичгийн хэлний гайхамшгийг өгүүлсэн хорчин нутгийн онигоо” түрүүлэв. Тасархай түрүүлсэн энэ онигоог жаахан сийрүүлж уншигч танд хүргэе.
- Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.
Охин:
Авдар ану тэгш бөгөөд дөрвөлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хөдлөхүй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.
Хүргэн:
Ширээ ану тэгш бөгөөд дөрвөлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хөдлөхүй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.
Ээж:
Зуух ану тэгш бөгөөд дөрвөлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хөдлөхүй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.
Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бөгөөд дөрвөлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгөн ану янагш цанагш хөдлөхүй дор
Гарах ану хөвгүүн болоод охин болмой.
Токио хот. 2006.12.23
http://shbaatar.blogspot.com/
Posted by Ш. Баатар at 12:18 AM |
|