蒙古青年论坛

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 2044|回复: 27

Монгол дууны шүлгүүд

[复制链接]
发表于 2006-11-7 20:08:15 | 显示全部楼层 |阅读模式
Үүрд минийх гэж амлаач

                                             Сэрчмаа
Чамайг харсан өдөр
Чимээгүй навчисууд хаялан байсан
Чиний өмнүүр зориглон алхахдаа
Чамаас холдохыг хүсээгүй
Өдөр хоногууд өнгөрөвч
Өнгөт хорвоод би гунигтай
Өөрийн эрхгүй чамайг санан санасааар
Өвлийн шөнийг ширтэн сууна

үүлгүй тэнгэрийн зүг чамтай хамт нисмээр байна
Үггүй гунигаа би мартмаар байна
Үргэлж чамдаа хязгааргүй хайртай билээ  
Үүрд минийх гэж амлаач

Саатан өнгөрөх салхиуд
Сэтгэлийн гунигийг тайлан байх шиг
Хайрын утсаа чамруугаа үлээнэ
Халуун хайраа илчлэн сууна

үүлгүй тэнгэрийн зүг чамтай хамт нисмээр байна
Үггүй гунигаа би мартмаар байна
Үргэлж чамдаа хязгааргүй хайртай билээ
Үүрд минийх гэж амлаач
 楼主| 发表于 2006-11-7 20:13:03 | 显示全部楼层
Ганцхан чинийх
                                           Сэрчмаа

Галзуурсан дурлалын мананд төөрсөн би
Ганцхан чамд л хайр сэтгэлээ зориулж
Гарцаагүй тохиох тавилангийн эрхээр би
Гал халуун насандаа сөхөрч дурласан билээ
Даруу дөлгөөхөн занд чинь татагдсан
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Дун цэнхэр тэнгэрийн шувуухай юм шиг
Дураараа цэнгэн жаргамаар байх юм

Дахилт:Ганцхан чинийх байх гэсэндээ ч юм уу
Гайхлтай хайрандаашатсан ч юм уу
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ

Бусдаас чамайгаа дэндүү харамлана
Бухимдаж дотроо хүсэн шанална
Дандаа л тэвэрт чинь байхыг би хүснэ
Далай орчлонд хоёулхх л юм шиг санагдана

Дахилт:Ганцхан чинийх байх гэсэндээ ч юм уу
Гайхлтай хайрандаашатсан ч юм уу
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ
Гайхалтай хайрандаа шатаж дурласан билээ
 楼主| 发表于 2006-11-7 20:20:52 | 显示全部楼层
Намайг бүү орхиоч
                                                            Сэрчмаа

Дэнгийн бяцхан эрвээхэй охин чинь
Дэнлүү тойрч чамайг хайна
Дэргэд минь байдаг ч болоосой хайрт минь
Дэнслэх зүрх минь орчлонд орь ганцаараа
Дэвэх минь даанч хүчгүй
Хажууд минь байдаг ч болоосой хонгор минь

Дахилт:Амар тайван насанд минь ирсэн
Анхны хайр чи
Амьдралаас минь юунд холдоно вэ
Анир чимээгүйн дунд
Ахиад намайг бүү орхиоч
Ахиад намайг бүү орхиоч

Үүрэндээ үлдсэн хайртай охин чинь
Үүр цайтал хүлээсээр
Үгүйлээд байх юм хонгорхон сэтгэл минь
Цохилох зүрх минь хорвоод цор ганцаараа
Цонхны цаана харан сууна
Уйлаад байх юм сэтгэл минь
Наддаа ирээч

Дахилт:Амар тайван насанд минь ирсэн
Анхны хайр чи
Амьдралаас минь юунд холдоно вэ
Анир чимээгүйн дунд
Ахиад намайг бүү орхиоч
Ахиад намайг бүү орхиоч
 楼主| 发表于 2006-11-7 20:37:02 | 显示全部楼层
Амин хайрын эх орон

Алтайн уулсаас дорнын их тал хүртэл
Алтан говиос умрын хөглөгөр ногоон ой хөвч хүртэл
Цэлгэр уудам нутаг хангайн Монгол,говийн Монгол
Цээжинд лугших зүрх миний эх орон
Жижигхэн болжмор,аргаль,янгирын чуулган
Жимсний ялдамхан үнэр,намираа бороо,миний эх орон
Мөрөн голын эгшиг,морин хуурын уянгалаг аялгуу
Мөнгөн аягатай сүү Миний эх орон

Оосор бүчгүй цагаан өргөөнд
Онож төрсөн ховор заяа
Онгон нялхсаа тоонын нүдээр
Одтой ирмэлцсэн холч мөрөөдөлтэй
Омголон шуранхайлсан уртын дуутай
Оюун төгс монгол түмний
Оройн дээд хүслэн эв нэгдэл ээ
Асар тэнгэрийн гэгээн өлгий
Алтан дэлхийн тэнүүн магнай
Азтай бидний зөөлөн өлгий
Алд биеийн гэрэлт диваажин
Амин харын эх орондоо сөгдмүү

Аагим халуунаас тэсгим жавар хүртэл
Анхил цэцэгсээс гангар цагаан цасан мөсөн хүртэл
Эргэх дөрвөн улирал тэнгэрийн Монгол,Азийн Монгол
Эгнэгт орших энхжин миний эх орон
Зуны наран,өвлийн салхины дуулал
Зуун зууны "Нууц-товчоо","Эрдэнийн эрхи" миний эх орон
Өргөө цагаан гэрүүд аргалийн анхилуун цэнхэр утаа
Өөдрөг гэгээний итгэл миний эх орон

Элсний ширхэг,мөнх цаст ноён оргил
Эрин үеийн орд харш,хүлгийн төвөргөөн миний эх орон
Эрдэнийн алтан соёмбо,ээлийн цагаан хадаг
Эвийн ариун андгай миний эх орон
Хатан замба тивээс хан хурмаст хүртэл
Халиун зүлэгнээс эрхсийн алтан,мөнгөн одод хүртэл
Өндөр заяаллын нутаг дэлхийн Монгол,Чингисийн Монгол
Өөр хэнийх ч биш миний эх орон

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-8 15:21 编辑 ]
 楼主| 发表于 2006-11-8 14:48:52 | 显示全部楼层
Заяа тvвшин нутаг

Цэцгийн мєнгєн шvvдрийг
Цэнхэр vvрээр усчvvлээд
Цамиаа дэрвvvлэн гvйсэн
Цайлган багын минь нутгаа

Дураар танхил насны минь
Дурсамж дvvрэн єдрvуд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа

Бодлын мєнгєн єглєєгvvр
Бороон шиврээ найраад
Сэвлэгээ норгон гvйсэн
Сэргэлэн багын минь нутгаа

Дураар танхил насны минь
Дурсамж дуvрэн єдрvvд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа

Vдлээд буусан шувууд нь
Yvрээ засаад эусдаг
Vрийн vр минь амьдрах
Vvрдийн амгалан нутаг аа

Дураар танхил насны минь
Дурсамж дvvрэн єдрvvд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа
 楼主| 发表于 2006-11-8 14:56:17 | 显示全部楼层
Зvvдэнд ирдэг Урангоо
                                                                   Жавхлан

Зvлэг ногоорох судгаар нь цасны шар ус гvйгээд
Нvvдлийн цэнхэр тогоруу дэрсээн гэхэлзvvлж буухымаа
Нутгийн хєхєлбий хєндийд зэрэглээн гvйдэл тодроод
Нуга амгалан сэтгэлгийн нууцхан гунигийг сэмлэхиймаа

Дахилт
Дэлгэр тайван нутагт минь хавар ирэх нь энэ vv дээ
Дэрвээн сормууст Урангоо дэнсэлж догдлоод яачихаа вэ ?

Гєрєєс янзгалах бvрдээр нь ногооны униар тунараад
Гvйгvvд холын ажнай хєрвєєн босоод шилгээхиймаа
Зєєлєн илбэх салхиар цэцгийн дэлбээ дэлгэрээд
Зєн амгалан сэтгэлийн хєнгєн гунигийг сэмлэхиймаа

Дахилт
Нуур нь хонгортох нутагт минь хавар ирэх нь энэ vv дээ
Нуугдаж хармаар Урангоо нууцхан догдлоод яачихаа вэ ?

Нємгєн цэнхэр борооноор vvлэн солонго татаад
Нємєр энгэрийн нарандаа бvжин унтаж амрахымаа
Хvслийн гэгээн алсад мєрєєдлийн дуун эгшиглээд p
Хvж амгалан сэтгэлийн нууцхан гунигийг сэмлэхиймаа
 楼主| 发表于 2006-11-8 14:59:53 | 显示全部楼层
Бидэн хоёрын жаргал
                                                                Жавхлан

Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг єнгєрсєн ч
Ондоонгvй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайрласандаа чи минь

Идэрхэн насандаан ижилсэн дасаад бидэн хоёр оо
Эрхэлж нэг туниж нэг явсан ч бие бие нь дээ
Энгvй хайраа амтлан цэнгэсэн дээ цэнгэсэн дээ
Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа жаргасан даа

Vдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг ажихад
Дєлгєєн харцаар угтаад мишээсэн дээ чи минь
Vрийн vрсээ хараад баясахдаа бидэн хоёр оо
Єєрсдийгєє ч мартаад тэмvvлдэг дээ тэдэнлvvгээ

Оройн наран аргамжихын насандаа эргээд нэг ажихад
Овор дvvрэн ч ачлал тєгс тvшиг минь болоо юу та
Єтгєн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Євєє эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо
 楼主| 发表于 2006-11-8 15:05:07 | 显示全部楼层
Зөвхөн чамдаа
                                                 Баясгалан

Сvмэн євс сэтгэлд бєхєлзєхєєр нь
Сvvдрээ нууж алхмаар байдаг
Гэндvvхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагvй хайр минь

Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учраа нээж зоримоор байдаг
Дэндvvхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ
 楼主| 发表于 2006-11-8 15:18:12 | 显示全部楼层
МОНГОЛЖИНГОО
                                                          Жавхлан


Хаан тvvхийн єлгийд эрхэлж нялхарч бойжсон
Хатан Єvлэн ээжийн сургаальд биширч єссєн
Дээдэс євгєдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ

Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд миньээ

Єргєє цагаан гэртээ бvvвэй дуугаа аялсан
Єрсєж уруудах хорвоогийн єнгє гэрлийг тэнцvvлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэж жаргаасан
Хайлах гэгээн шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ

Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд миньээ

Тєгєлдєр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Тєєрєг цэнхэр замбуулинд тєрийн жолоо атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг vvрч єндийсєн
Сvслэх ариун шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ


Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд мин
 楼主| 发表于 2006-11-8 15:44:07 | 显示全部楼层
Харийн нутаг давчдаад байна
                                                                       Жаргалсайхан


Элстэй толгод минь зvvдлэгдээд л байна
Эжий минь торойн харагдаад л байна
Эвэрсэн алга нь бодогдоод л байна
Энгэрийх нь vнэр санагдаад л байна
Аавдаа дахин шавхуурдуулмаар л байна
Айлгаж дараа нь тунирхмаар л байна
Эжийдээ очоод vнсvvлмээр л байна
Эрхэлж нялхарч аргадуулмаар л байна



Харийн нутаг давчдаад айна
Харсан зvгтээ гvймээр л байна
Хатуу дарсыг ч тулгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна

Саравчлан тосох нь аав минь л байна
Сандарч гvйгээд ээж минь л байна
Сааль нь ханхалсан гэр минь л байна
Сайхан бvхний дээж нь л байна
Цээлхэн дуугаа дуулмаар л байна
Сэмхэн нулимсаа дусаамаар л байна
Сэтгэл зvрх минь нутагтаа л байна
Сэлvvхэн талдаа хєрвєємєєр л байна
 楼主| 发表于 2006-11-8 15:54:59 | 显示全部楼层
Ямархан сэтгэл мартах юм бэ
                                                                         Дэлгэрмаа



Харц гэнэхэн тулгарахдаа
Халуун гарыг чинь атгаагүй ээ
Хайраа мэдэрч үгүйлэхдээ
Хүслийн жолоо алдраагүй ээ
Дахилт:
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ

Сэм сэмхэн ширтэхдээ
Сэтгэлээ илчилж амжаагүй ээ
Санаандгүй нэг л учрахдаа
Санаа нийлээд алхаагүй ээ
Дахилт:

Зүрх ханьсан догдлохдоо
Итгэлээ өгч дасаагүй ээ
Зүүдээ манаж хонохоос
Илүү жаргал амсаагүй
Дахилт:
 楼主| 发表于 2006-11-8 22:21:50 | 显示全部楼层
АЛСАД СУУГАА ЭЭЖИЙ
                                                                        Жавхлан



Сvvмийх зэргэлээнд гэгээ анирлахад
Сvсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хvvгээ ирнэ гээд сvvгээ єргєєд
Хvслээ чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь бил ээ

Задгай тэнгэрт vvл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бvлээлж
Аньсагаа чилтэл алсыг ширтээ дээ

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ

Хєхрєх уул нь хєлєрч харгдана
Хvvгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хvний зэргэтэ йхvv чинь явна
Хvслийг тань нэмэглээд яваад очно доо

ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ
 楼主| 发表于 2006-11-8 22:27:49 | 显示全部楼层
Дэлхий ээж

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлгөөр орон зайг ялсан
Оуюнбилэгт хүмүүст хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

. . . Түмэн үеийн төгөлдөрийг бүтээх хүмүүн гэгч
Ижий цэнхэр дэлхийн эрх танхи хүү нь бөлгөө
Зулайг минь нараар хацрыг минь цэцэгээр үнсдэг
Орчлон их энэрэл дэлхий ижий минь ээ
Хосгүй бүхнийг тэвэрч угтах хойч үеийн итгэлээр
Сайн сайхныг цагийн энгэр дээр алаглуулж
Сав шимийн ертөнцөд дэлхий ээжийгээ баярлуулахсан

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
Олны дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
pДэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
 楼主| 发表于 2006-11-8 22:37:26 | 显示全部楼层
Дуут нуур

                                                             УГЖ. С.Батсvх


Зогссод байх нь аялгуу тvрээд
Зоргол халиун буга нь урадах юмаа
Нvцгэн уулсаа аргадан таалаад
Нvдэн нуур уилаад байх юмаа



Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу тvрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нvдэнд нулимс хурах юм

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна


Чагнаад байх нь аялгуу тvрээд
Чанх дэргэд хvvхэд уйлах юмаа
Сэвлэгтэй vрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л vймрээд байх юмаа


Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргvй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-11 14:46 编辑 ]
 楼主| 发表于 2006-11-8 22:49:15 | 显示全部楼层
Buu davar hujaa naraa

                                                                  4_n zug


我们是中国人,你们这些坐在金子上的穷光蛋。我们有金钱来买光你们的所有
女人.地方.尊严.甚至你们的全部,你们走着瞧吧!
Garandaa budaa atgasan tedner manai toriig oortoo atgasan
Bidnar dadsan zasag yanzaar hujaa atgasan
Boldag bol bidan bugdeer bugdiini yu ch gui buudaad hayahsan hidahsan
5n zoosnii y****n bolson mongol ohid tednii door ni
Tsoohon mongol baahan nohod hurtel hoolnii jor ni
Bas orona bidnii olon gedesluu shuud orona
Ter door ni mongol tsusiig hovh sornoo
Novshirno bii tanar uneheer novshirno
Tanar hotsorno 来过来gej olshirno haha
Araas hutaga shaadag tuhai chi margaash udej har
Yavagtun gedeg ugsiig shal pal gehed amarhan
Gej bodoj baihad yostoi davarh ni
Bid bugdiin gazar nutag deer shaahainii mor dutuudsan bus iluudsen biahaa
CHORUS:hunii yosoor hun bolson mongolchuud mini haay
hogiin hujaa nart ingej deerelhuuleh gej dee
hyatduud duudiy dundad dundad hyatduud
tedniig bugdiig muul muul muul
hyatduud duudiy dundad dundad hyatduud
tedniig bugdiig muul muul muul
icheeree mongol tumun tanar sehcheeree ( )bihjeeree
hair medhgui harig ulden donshuuchlagch
iim tsagt huujaag ezen noyon hushuuchlagch
ariuhan shig mongol tsusaar bid tsaashdaa udamshig
es tegvel hugel bolona biz ee gutamshig
ene gutamshig neeree zavaarsan ohin onoo ter
shavarn hanan nudee anij hoorhii daanch hoorhii
ehiini bid harsan uzsen ni haraal tavij hoorhii bid tsoorhiim
neg negeeree aluulsaar baigaad mongol gedeg daanch hoorhii
ene buhnii araas bid hutsan hotsorhiim novsh
yaahlaaraa hun asuuna hujaa nar bor gerees gardagiin bol
ah duu naizuud zarts zardas hujaanariin bool bodogiin bol
tor guvai asuuy( )

sain naiz aa gej heldegch uhaan tavinaa buu olshir
saihan sanaa bhgui l bh tul buu olshir
( )sur mongolchuudiig hundelj sur
davarna davarna gehed neeree denduu davarlaa
bidnar hyamarlaa ee hoorhii bandi halhnuud hamarlaa
ha ene novshiin tolgoi suuj bgaa heden shovgos
ard tumnee zugeer hayaj mongoor toolj mongoor solij bolij
nyalh noiton ohidiin huseliig hayadag muu baas nuud
sanaa muutai umhii amtai jijig bietei chihiriin tsaas nuud
harhis hertsgii bolog novsh nuud aa amidaraj yavag tsaashaa p**d*a nuud aa
 楼主| 发表于 2006-11-8 22:50:48 | 显示全部楼层
Deereh duug uzeed tend yavagdaj baiga ardiin hoorondoh hiling horsol yuu boloog medee biz.
发表于 2006-11-9 11:08:52 | 显示全部楼层
我比较喜欢蒙古的关于нутаг\Харийн Сэтгэл\ЭЭЖ等方面的歌曲。
 楼主| 发表于 2006-11-9 15:25:35 | 显示全部楼层
Жинжиймаа
                                                       Ариунаа


Туулхал хувитай амьдарлийг
Уйлаад яаж бархав дээ
Тvнгалаг хархан нvдэндээ
Инээх тавилан vлдээ дээ

Ай хєєрхий Жинжиймаа
Алаг нvдэн Жинжиймаа
Тун чиг хєєрхєн Жинжиймаа
Тунагалаг нvдэн Жинжиймаа

Нvдэнд минь ойрхон нуураасаа
Нvгэлгvй ариун цэцгvvдээ
Харсаар байтал єдєлсєн
Харзний єнчин ангир уу даа

Дуугvй байх нь ч яахав дээ
Нvдэнд минь харагдсаар яваасай
Дуулаад дуусашгvй дуу шигээ
Жаргах цаг нь ирээсэй

(Ай хєєрхий Жинжиймаа
Алаг нvдэн Жинжиймаа
Тун чиг хєєрхєн Жинжиймаа
Тунагалаг нvдэн Жинжиймаа)
发表于 2006-11-9 15:51:16 | 显示全部楼层
原帖由 chogjil 于 2006-11-8 22:50 发表
Deereh duug uzeed tend yavagdaj baiga ardiin hoorondoh hiling horsol yuu boloog medee biz.



这只是少数流氓和极端分子的行为,并不代表民意。

而且蒙古是个民主自由的社会,编歌骂当局政府的也有。
 楼主| 发表于 2006-11-9 16:22:59 | 显示全部楼层
原帖由 小傲 于 2006-11-9 15:51 发表



这只是少数流氓和极端分子的行为,并不代表民意。

而且蒙古是个民主自由的社会,编歌骂当局政府的也有。


Uuchilaarai minii duu,ah ni cham shig tiim gun hemjeenii uls toriin hir hemjee baihgui,tegeed bas hotsrongoi hun,deeshilj charmaihiig boddoggui l shuu.Minii duu ahiigaa neg orshoon hairlaachi,dahin minii bichisen bicheesiin hoinoos yum bicheerei!

[ 本帖最后由 chogjil 于 2006-11-9 17:38 编辑 ]
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|小黑屋|蒙古青年论坛

GMT+8, 2026-7-16 07:02 , Processed in 0.019063 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表