ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ ЯВААРАЙ

Амьнаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжийгээ хайрлах яваарай
Сэртэс хийтэл цочоон шаналгаж ээжийхээ
Сэтгэлийг битгий чилээгээрэй

Биенээс нь салаалсан биехэн билээ чи
Бишрэлтэйхэн ээжийгээ хүндлэж яваарай
Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ
Нойрыг битгий хугаслаарай даа

Ухаанаас нь ургасан ухаан билээ чи
уяралтайхан ээжийгээ баярлуулж яваарай
Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ
Санааг нь битгий зовоогооройдоо