Монгол улс тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд нийгэм эдийн засгийн олон шинэ харилцаа, шинэ байгууллага, шинэ vйлдвэрлэл, vйлчилгээ vvсч бий болсны нэг нь Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны єдрийн 13 тоот тогтоолоор Монголын хєрєнгийн бирж (МХБ) байгуулагдан, ємч хувьчлалын ажлыг эхлvvлсэн явдал юм. Засгийн газраас баримталсан ємч хувьчлалын бодлогын дагуу 1992-1995 онуудад нийт 475 улсын vйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжvvлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум тєгрєгийн vнэлгээ бvхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан арилжаалсан.
1994 онд “Yнэт цаасны хууль”, 1995 онд “Нєхєрлєл компанийн хууль” тус тус батлагдсанаар vнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээх боломж бvрдэж, уг ажлын бэлтгэл болгон тухайн vед МХБ-ийн санхvvжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пvvсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн тvр дvрмийг шинэчлэн баталсан байна. Ингэснээр “Yнэт цаасны хууль”, “МХБ-ийн тvр дvрэм”-ээр МХБ нь зєвхєн vнэт цаас арилжих, тvvнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бvхий тєрийн ємчийн, ашгийн тєлєє бус хуулийн этгээдийн статустай болсон. 2000 оноос Засгийн газрын бондын, 2001 оноос компанийн бондын арилжааг МХБ-ээр дамжуулан зохион байгуулж, 2004 оны жилийн эцэс хvртэлх хугацаанд нийт дvнгээр 118,2 тэрбум тєгрєгийн Засгийн газрын бонд, 9,8 тэрбум тєгрєгийн компанийн бонд арилжаалаад байгаа нь МХБ-ийн тєдийгvй Монгол улсын vнэт цаасны зах зээлийн хєгжилд багагvй тvлхэц єгч байна.
Єнгєрсєн 14 жилийн хугацаанд МХБ-ийн удирдлага, бvтэц зохион байгуулалт хэд хэдэн удаа єєрчлєгдєж ирсэн хэдий ч vйл ажиллагааны vндсэн чиглэл, ажил vvргvvд хадгалагдсаар ирлээ. Харин Засгийн газрын 2003 оны 72 тоот тогтоолын дагуу хєрєнгийн биржийн тєлбєр тооцоо хадгаламжийн албыг бие даасан компанийн хэлбэрт шилжvvлснээр vнэт цаасны тєлбєр тооцоо, хадгаламжийн vйл ажиллагаа МХБ-ийн ажил vvргээс тусгаарлагдсан юм.
2002 оны 12 дугаар сард УИХ-аар батлагдсан Yнэт цаасны зах зээлийн тухай шинэ хуулиар МХБ нь vндсэн vйл ажиллагаанаас гадна хуулиар хориглоогvй бусад бизнесийн ажил vйлчилгээ эрхэлж болох компанийн статустай болсны дагуу Засгийн газрын шийдвэрээр 100 хувийн тєрийн ємчийн ашгийн тєлєє хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагдан vйл ажиллагаагаа явуулж байна. |