|
|

楼主 |
发表于 2012-10-4 16:47:10
|
显示全部楼层
ХЯТАДЫН ТӨМС, ЛУУВАНД “БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛЬЕ(让我们对中国进口的土豆,萝卜说再见)
2012-09-28 09:18:39
Шаргал намрын ногоон өдрүүд үргэлжилж байна. Хахир хавраас эхлэн зун, намрын турш амсхийх завгүй ажилласан нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг ногоочид хүртэх цаг ирлээ. Манай ногоочид энэ жил ургац арвин авчээ. Монголчууд төмс, луувангаа урд хөршөөс зөөдөг байсан цаг ард хоцорсны гэрч нь энэ намрын ногоон өдрүүд. Нарийн ногоог эс тооцвол одоохондоо Монголд хятад ногоо байхгүй. Хятадаас төмс хүнсний ногоо импортлохгүй байгаа гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн ярьсан. “Мишээл экспо” төвд газар газрын ногоочид ургацаа борлуулахаар цуглажээ. “Скай” худалдааны төвийн гадаах талбайд Сэлэнгийн ногоочид тухлаад сар гаруй болов. Монгол ногоогоо заавал хөдөө очиж амтлах шаардлагагүй болжээ. Нийслэл шинэ ургацын ногоогоор хахаж, иргэд эх орны хөрсөнд ургасан чанартай но гоог хүнсэндээ базааж байна. “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны томоохон төв, ер нь хаа сайгүй монгол төмс, байцаа, лууван, сонгино, сармис байх нь сайхан. Иргэд ч монгол ногоогоо дуртайяа худалдан авах нь урамтай. Өнгөрсөн лхагва гаригийн мэдээгээр ногоочид маань төмснийхөө 77.8, хүнсний ногооныхоо 81.7 хувийг хураагаад байгаа аж. Манай улс хоёр жилийн өмнөөс монголчуудынхаа төмсний хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрсэн. Харин өнгөрсөн жил төмсн өөс бусад хүнсний ногооны 60 хувийг хангасан байна.
Энэ жилийн ургац хураалтын эцсийн дүн гараагүй ч төмс, хүнсний ногооны хэмжээ өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн гэж тус яамны мэргэжилтэн Оюунсувд ярив. Төмс хүнсний ногоо борлуулах хамгийн том зах зээл нь Улаанбаатар. Нэг үеийг бодоход иргэд монгол төмсийг Хятадынхаас ялгадаг болж байна. Тэр хэрээр ногоочид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулжээ. Төмс гэхэд л 10 гаруй сортынх байгаа бололтой. Германаас авчирч Монголд нутагшуулсан куарта, витара, гала, солист, Голландаас авчирсан импала, санте сортын төмсийг эзэгтэй нар андахаа больж, өөрийнхөө иддэг сортын төмсийг сонгоод авдаг болжээ. Куартаг би мэдэх юм. Монголд хамгийн сүүлд нутагшуулсан, цэвэрхэн мөлгөр, ягаан нүдтэй, элит үрийн шаргал төмс. Хурдан болдог, зөөлөн шаргал сайхан амттай. Куарта сортын үрийн төмс нь бусдаас илүү үнэтэй учир нэг кг-ийг 600-700 төгрөгөөр худалдвал ашгаа өгнө хэмээн нэг ногоочин залуу ярьсан билээ. Гэсэн ч манайхан чанартай хүнсэнд гар татахаа больжээ.
Харин Хэнтийн Дадалын буриад үрийн, Архангайн Хотонтын, Ховдын Жаргалантын гээд хязгаар нутгийнхан ч 1500 км-ийн цаанаас төмсөө ачаад иржээ. Хол ойроос ирсэн нь хамаагүй монгол үрийн төмсийг “Мишээл экспо”-д 500-600 төгрөгөөр худалдаж байна лээ. Ногоочид бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар чансаагаар өрсөлддөг, соёлтой үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэх болсон нь том дэвшил. Адаглаад л төмсөө угааж, хар шорооноос нь салгаад зардаг болж. “Мишээл экспо”-д байцаа кг нь 600, манжин 700, лууван 800, Өмнөговийн улаан лооль 5000 төгрөгийн үнэтэй байв. Хөдөө ургуулсан улаан лооль Хятадынх болон “Дэвшил” компанийнхаас ялгаатай нь жижигхэн агаад илүү амттай байна гэцгээн, иргэд авч байгаа харагдсан. Завхан аймаг сармисаараа алдартай аж. Завханы аагтай улаан сармис кг нь 20-30 мянган төгрөгийн үнэтэй байв. Ханиад томуу ихэсдэг хүйтэн сэрүүний улиралд хэрэгтэй гэж иргэд сармис нэлээд авч байна. Гэхдээ боломждоо тохируулан 3-4 ширхэгээр граммлан авч байгаа нь олон харагдав. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг Төв аймгийн Зуунмод сумын иргэн Т.Баярхүү хүлэмжиндээ тарвас, гүзээлзгэнэ, ногоон сон гино ч ургуулжээ. Гүзээлзгэнэ нэг кг нь 30000, 200 гр-аар савласан нь 6000 төгрөгийн үнэтэй. Жижиг савлагаатайг бас иргэд нэлээд авч, үнийг нь асууж байна. Увс аймгийн брэнд бол чацаргана. 500 гр-аар савласан чацарганы цэвэр шүүс 4000, харин чацарганы үрсэлгээ нэг ширхгийг 2000-2500 төгрөгөөр зарж байна. Иргэд байгальд ойр амьдрахыг хичээж, хашаандаа жимсний мод суулгах болсон. Чацарганы үрсэлгээг намар суулгавал газартайгаа илүү дасан зохицдог учир Увсынхан үрсэлгээгээ ачаад иржээ. “Намрын ногоон өдр үүд” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн. Ногоочид “Хотын төвөөс зайдуу болоод тэр үү, хүмүүс мэдээлэл аваагүй байна уу хүн төдийлэн олноор ирэхгүй байна” гэцгээнэ. Гэвч ирэх амралтын өдрүүдэд хүмүүс шуугих байх гэсэн бяцхан найдлага тээн бүтээгдэхүүнээ сурталчлаад зог оцгооно.
Чацарга ны 7000-8000 ширхэг үрсэлгээтэй ирсэн эмэгтэй өглөөнөөс эхлэн 16.00 цаг хүртэл долоохныг л борлуулсан даа сэтгэл гонсгор байв. Жимс, ногоо, сүү цагаан идээ ер нь юм юмаар бялхаж байдаг намар цаг энэ аж. Нийлүүлэлт ихсэхэд үнэ унадаг нь зах зээлийн хууль. Энэ хууль ногоочдод хүндхэн тусаж буй бололтой. 1000 км-ийн чанад дахь Увс, Ховдынхон төмсөө хотын хаяан дахь Төв, Сэлэнгийн төмстэй ижил үнээр борлуулахад ямар байх вэ? Замын зардал, шата хууны үнэ гээд алслагдсан аймгийнхны ногоонд илүү өртөг шингэсэн нь мэдээж. Төв аймгийн Борнуур сумын ногоочин Ц.Баясаа “Бид монголчуудынхаа төмс, луувангийн хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд тариалж байгаа. Харин байцаа хадгалалт даадаггүй учир хангана гэж худлаа хэлэхгүй. Тиймээс төрийн бодлогоор Хятадаас төмс, лууван импортлохыг хориглож болмоор санагддаг” гэлээ. 2-3 жилийн өмнө ногоочид ногоогоо хадгалах зоорьгүйн зовлон ярьдаг байсан. Харин энэ жил ийм яриа сон согдохг үй байх чинь. Салбарын яамныхаа дэмжлэгээр газар тариа лан эрхэлдэг бүс нутгийнхан агуулах сав нэлээд бэлтгэсэн гэнэ.
Ногоочид бие дааж хашаандаа зоорь ухдаг, түүндээ төмс, луувангаа хойтон жилийн наадам хүртэл чанарыг нь алдуулахгүй хадгалах арга техникт суралцжээ. Их хэмжээний ногоо дулаан ялгаруулдаг. Нүхэн зооринд ногоо халуудаж, зөөлөрч болно. Тиймээс температурыг нь шалгаж, нэмэх гурван градуст хүр вэл агааржуулах, харин температур тэг градуст хүрсэн бол хөлдөхөөс сэргийлж халаагч залгах зэргээр ногоогоо хүүхэд шиг бөөцийлдөг. Ингэж гэмээнэ ашиг орлого олно, гаргасан хөлс хүчнийхээ амтыг мэдэрнэ. Ямартай ч монголчууд ногоогоо та риалж, арчлан, хадгалж сурчээ. Иргэд ч монгол ногоогоо хэрэглэдэг болж байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлт нэг цэгт уулзах сайн үзүүлэлт. Монголчууд төрөл бүрийн ногоог хүнсэндээ өргөн хэрэглэж байгаа. Түүн дотор төмс, луувангийн хэрэглээ жин дарна. Тиймээс олон олон ногоочны баталснаар эхний ээлжинд эх орныхоо хөрсөнд ургасан төмс, лууванг хэрэглэе. Хятадын төмс, лууванд зоригтойгоор “баяртай” гэж хэлье.
没有完整的看这篇文章,文章大意就是说“让我们对中国进口的土豆萝卜说再见”
希望蒙古国在食品这一行业尽早实现自给! |
|